antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 Comments are off

Үнийн “цунами”-д хэн ч “буруугүй”

нийтлэсэн Admin

Нэг л өглөө сэрэхэд юм юмны үнэ тэнгэрт хадчихжээ. Ажлаас хоцрохгүйг хичээж таксидчихсан чинь километр нь 700 төгрөг гэдэг байгаа. Байгаагаа хоосолж өгчихөөд ажил дээрээ ирсэн чинь бензин шатахууны үнэ өссөн.

Энэ тухай хальт дуулсан наймаачид барааныхаа үнийг тэр дор нь нэмчихэж гээд бөөн яриа. Өдөр тутмын хэрэглээний мах, гурил, талх тарианы үнэ хүртэл өсч. Энэ бүхэн далайн эргийн орнуудад тохиолддог байгалийн гамшиг хар салхи, цунами шиг л яригдах.

Монголын хүн амын талаас илүү хувь нь ядуу хийгээд доод төвшинд амьдарч байгаа энэ цаг үед амьжиргааны өртөг таван төгрөгөөр өсөхөд л эдийн засгийн хувьд хүчтэй цохилт болох болжээ. Уг цохилтод өртсөн иргэд хэнд хандах вэ гэвэл төр, засагт л “хэлэх” нь зөв л дөө.

Яагаад гэхээр төр, засгийн удирдагчид “Бид та нарыгаа элбэг дэлбэг сайн сайхан амьдруулна” гэж зөөлөн сандлын “такс” авсан нөхөд шүү дээ. Гэтэл үнийн гэнэтийн хөөрөгдөлд хэн ч буруугүй юм шиг яриа хөвөрсөөр. Зүгээр л нэг хүчтэйхэн салхи, жавар нөлөөлсөн мэт хийсвэр тайлбар хэлэх хүн олширов. Махны үнийн нэмэгдлийг нөөцийн махаар үгүй хийнэ гэж сайд Т.Бадамжунай нар жаахан бөөрөнхийлж орхив.

Шатахууны үнэ нэмэхийг Засгийн газар огт мэдээгүй мэт мэдэгдэл энд тэндгүй “нисэв”. Сонгууль болох гэж байхад ингэж алах гэж хэмээн гишүүдийн зарим үнэн, худал нь мэдэгдэхгүй цухалдав. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн таван cap гаруйхны дараах сонгууль, түүний өмнөх пиарын эхлэл AH, МАН хоёрын салалтад л анхаарч байлаа.

Гэхдээ юмны учир зангилаа амархаан тайлагдаж байх шиг.

-Би болоод манай яам үнэ нэмэхэд нөлөөлөөгүй гэж мэлзэж байсан ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан хэргийн эзэн хэнгэргийн дохиур болж таарав. Шатахуун импортлогчидтой хийсэн уулзалт дээрээ ил тохироо хийж үнэ нэмэх үүргээ өгөөд амжсан хурлын протокол нь дэлгэгдэв. Уг протоколд тэмдэглэснээр энэхүү мэлзэгч дэд сайд гуай,

-Үнийг өсөлтийг хоёр хувааж хийж болох ч энэ нь хэрэглэгчдэд ойлгомжгүй болно. Тийм учраас нэмэлтийг нэг удаа хийх нь зүйтэй гэж үзэж байгаа гэжээ. Энэ бол тодорхой зөвшөөрөл байлаа. Бизнесийн онцгой заль гэж бас байдаг байнал даа. Шатахууны үнэ өссөний маргааш үнэ нэмээгүй компани “Петровис” байв. Машин унадагчуул тэднийхийг л магтаж хайр зарлаж байсан. Гэтэл бусдын адил байхаас аргагүй гээд хэн нэгний шахалтад орсон юм шиг нөгөөдөр нь л үнийг адилтгаад авав.

Уг нь “Оюутолгой” мэт “мангас”-т шатахуун нийлүүлдэг зангаргаараа эднийх үнэ нэмсэн, нэмээгүй өндөр ашигтай ажилладаг газар шүү дээ. Ингээд иргэд бид чинь хамгаалах эзэнгүй хөсөр хаягдсан гэдгээ бүр лав ухаарав. Үйлдвэрчний Ганбаатар хааяа хэлдгээ хэлээд чичлээд байгаа. Хир тууштай тэмцэхийг мэдэх юм алга. Засгийн газар муу хариу өгвөл орон даяар жагсаал, тэмцэл өрнүүлнэ гэж тэр хэлж байна лээ. Гэхдээ түүний үгэнд орж жагсах хүн хэд бол. Монголчууд улстөржихөөс бусдаар жагсахаа больсон доо.

Уг нь “Юмны үнэ нэмэгдчихлээ, амьдрал ядуу байна. Авраач Засгийн газраа” гээд жагсаж болох. Гэтэл манай нам, танай нам гээд улстөржиж л жагсах нь олон. Энэ бол тэнэг хэрэг юм. Бусад оронд амьжиргааныхаа төлөө, юмны үнэ өслөө гээд тэмцэл өрнүүлсэн байдаг. Монголчуудын ийм тэнэг, заримын нь амиа бодсон зангаас болоод эрх ашгийг нь хамгаалах ёстой байгууллага хүмүүс ч хөдлөхөө больсон. Үүний жишээг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга Д.Мандах гэгч,

-Үнийн өсөлтийг мэдэрдэггүй хүмүүс бол боловсролгүй нөхөд байгаа юм гэж хэлсэн явдал. Юун хамгаалах, зүгээр л олон түмнийг бассан явдал энэ. Намууд,улстөрчид бас сайхан үг ихтэй л дээ. АН гэхэл “Монгол хүн-2020″хөтөлбөр гээчдээ “Монголд эдийн засгийн хувьсгал эхэллээ” гэж сүржигнэсэн бий.

Тэгвэл энэ хувьсгал нь ард иргэдийг үнийн цунамид автуулах уриа юмсан уу?

Ерөөсөө Монголд үнэн хараатай төр, засаг гэж алга, Төр түмэн нүдтэй гэдэг яалаа. Засаг бүрдүүлдэг сайд нар яриа таниулга хийхээрээ л их мөнгө зарж хот, хөдөөгүй амьдрал цэцэглэж байна гэж ярьдаг.

Тэд албан тасалгааныхаа цонхоор гадагш бараг хардаггүй л юм шиг.

Д.Бичээчхүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car