antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2016 Comments are off

Эмэгтэй жүдочид хос Алтан медаль хүртлээ

нийтлэсэн Admin

Польшийн нийслэл Варшав хотноо болж буй жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн амжилттай явагдаж дууслаа. Тэмцээний эхний өдөр манай бүсгүйчүүдээс А.Цолмон, Б.Мөнгөнчимэг нар алт, М.Бундмаа, Ц.Цэрэннадмид нар  хүрэл медаль хүртснээр манай баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн.

Тэгвэл өчигдөр тус тэмцээний 70 кг-д зодоглож буй “Женко” клубын тамирчин ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал финалд шалгарлаа. Тэрбээр Герман, Казахстан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө өрсөлдөх эрх олж авсан бөгөөд аваргын алтан медаль хараахан хүртэж чадсангүй.  Ингэснээр тус тэмцээнд манай эмэгтэй баг 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 34 орноос 2-р байр эзэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car