antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2012 Comments are off

Муу нь муудаа, Муна нь гадсандаа гэгч болов

нийтлэсэн Admin

2011 оны долдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1.13, 33.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавьсан билээ.

Энэхүү асуулгын хариултыг баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаанаар сонслоо.

Зүй ёсны монопол, давамгай байдалтай  аж ахуйн нэгжүүд \ ААН \ үгсэн хуйвалдаж дуртай цагтаа үнээ нэмдэг сувдаг явдлыг давтуулахгүй байх \ ноёлох үйл ажиллагаа \ баталсан хуулиа хэрэгжүүлэхийг сануулах үүднээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан гишүүдийн асуулга нь цаг үеэ олсон бололтой.

Ардчилсан зах зээлийн нийгэмд иргэн, аж ахуйн нэгжийн хөгжих үндэс шударга өрсөлдөөн.

“Өрсөлдөөний тухай хууль”-ийг 2010 оны зургадугаар сарын 10-нд баталснаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Нийгэмд шударгаар өрсөлдөх эрх зүйн орчин бүрдсэнээр худалдан авагч иргэд, хэрэглэгчдэд хамгийн чанартай бараа үйлчилгээ, үнийн болон бусад борлуулалтын хамгийн сайн нөхцлөөр нийлүүлэгддэг учиртай.

Зах зээлийн нийгэмд түүнчлэн Монголд   иргэдийн өдар дутмын  амьжиргаанд гол нөлөө бүхий стратегийн 30-иад төрлийн бараан дээр төрийн зохицуулалт хийхээр уг хуульд тусгасан. Энэ нь УБ-ын өрхүүдэд өдөрт  200 мянган ширхэг талх хэрэгтэй бол  хомсдол үүсгэхгүйн тулд 205 мянган ширхэгийг үйлдвэрлэхийг төрөөс дэмжих, эсхүл тусгай зөвшөөрлөөр үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуй нэгжүүдийг нэмэгдүүлэх явдал гэнэ.

Нөгөө талаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах,  улс төрчдөөс хараат бус бие даасан байдлаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг хэрэгжүүлэх эрх бүхий хамтын удирдлагын найман гишүүн /гурав нь иргэний нийгмийн төлөөлөл буюу МҮХАТ, МҮЭ, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг/ толгойлж, олонхийн саналын шийдвэр  гаргахаар хуульд заасан .Олон улсын жишиг ч ийм байна.

Энэ талаар уг хуульд “,  стратегийн гол бараа бүтээгдэхүүн тухайлбал, Улсын нөөцийн тухай хуульд   заасны дагуу Улсын Их Хурлаас тогтоосон бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх, зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй”, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүдийн хоёр нь орон тооны, зургаа нь орон тооны бус байна. Газрын дарга, орон тооны хоёр болон орон тооны бус гурван гишүүнийг Ерөнхий сайд, орон тооны бус 3 гишүүнийг  Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тус тус нэг хүнийг нэр дэвшүүлж Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заажээ.

batboldГэтэл Засгийн газар хууль батлагдаад 1.7 сар болж байхад энэ хоёр гол заалтыг хэрэгжүүлээгүй байна.Уг нь баталсан өдрөөсөө хууль хэрэгжинэ гээд л батлаад байдаг. Түүгээр ч барахгүй  үеэ өнгөрөөсөн нэгэн яамны сайд эсхүл дэд сайдаар ахалсан шатахуун импортлогч компанийн захирлуудтай шууд уулздаг  хууль бус нэгэн зөвлөлийг ажиллуулж иржээ. Энэ зөвлөл нь ажил тарсны дараа ч  уулзаж шийд гаргаж ирсэн байна. Тэгээд гишүүдийн асуултанд эдгээр заалтыг хэрэгжүүлэх гэхээр өөр хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байсан гэж Ч.Хүрэлбаатар сайд хариулав. Уг нь энэ УИХ шаардлагатай хуулийг түргэн дэгээр хэлэлцэх хуулийг нь Засгийн газарт баталж өгсөн. Нөгөө талаас давамгай байдалтай ААН-н тухайлбал шатахуун импортлогчдын хэт өндөр үнийг тогтоох гэж европоос баахан асууж олигтой хариу олоогүй байгаагаа ярив. Уг нь тодорхой хувийн ашигтай байж болно энэнээс хэтэрвэл хариуцлага хүлээлгэнэ гэх л асуудал. Мэдээж зах зээлээс хамаараад үнэ хэлбэлзэлгүй яах вэ.

Энэ  хууль хэрэгжүүлээгүйн уршгаар валютын ханшны өсөлтийг далимдуулж шатахууныг үнийг ААН нь зохиомлоор нэмчихсэн нь тогтоогдоод байна.

Мөн Ч.Хүрэлбаатар, Н.Алтанхуяг нар  өнгөрсөн амралтын өдрүүдэд нефтийн бүтээгдэхүүний үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, ЭБЭХ-ий сайд Д.Зоригт, дэд сайд Б.Ариунсан нарт сануулах арга хэмжээ авч, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасныг дуулгав.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай Монгол Улсад шударга өрсөлдөөн байхгүй, “НИК”, “Петровис” компаниуд нефтийн бүтээгдэхүүний сүлжээг барьж байна. Төр бүх юмаа хувийн компанид өгчихсөн. Дэд сайд Б.Ариунсанд бензиний үнэ нэмэх эрх байхгүй гэв.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг үгсэн хуйвалдаж хууль бусаар үнээ нэмсэн нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд ойролцоогоор 10-аад тэрбум төгрөгийн торгууль оноохоор болсныг дуулгалаа. Ийнхүү торговол гайгүй сайн “дохио” болно гэж Засгийн газар үзсэн бололтой.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан жил бүр гал унтраах хэлбэрээр ажил явуулдаг, хийх ёстой ажлаа хийгээд явсан бол ийм байдалд хүрэхгүй байсныг онцолсон.

Н.Ариунболд “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар анх байгуулагдсан үеийнх шигээ 33 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ч хүний нөөц, санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа. Амралтын өдрүүдэд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд үгсэн тохирч, нефтийн бүтээгдэхүүний үнээ нэмсэн. Өнгөрсөн өдрүүдийн борлуулалтын орлогын хоёр хувиар компаниудыг торгоход ойролцоогоор 10 орчим тэрбум болж байгааг өгүүлж байлаа. Энэ чухал газар 2012 оны төсвөө хангалттай батлуулж болох байсан нь ч ойлгомжтой.

Дашрамд дурдахад, өнгөрсөн даваа гаригаас Засгийн газраас Ажлын хэсгүүд гарч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулдаг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсний дараа тэднийг үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн гэж дүгнэжээ.

Асуулт хариултын төгсгөлд асуулга тавьсан гишүүдийг төлөөлж Д.Ганхуяг  төлөөлж 4 мин үг хэлэв. Засгийн газрын хариултыг сонслоо. Эндээс Засгийн газар хууль хэрэгжүүлээгүй нь ойлгогдсон байхаа. Өнөөдөр улс орон даяар Үндсэн хуулийн 20 жилийн ойг тэмдэглэж байна. Сонин л тохиолдол. Уг нь Үндсэн хуульд Засгийн газар орон даяар хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, зах зээлийн эдийн засагт төрийн  зохицуулалт хийнэ гэж заасныг хүмүүс мэднэ. Цалин орлого нь амьдралдаа хүрэлцэхгүй байгаа өрх, иргэд олонхи болсон манай нийгэмд валютын ханшны өсөлт, дагуулаад суурь үнэд нөлөөтэй шатахууны үнэ 20 орчим хувиар огцом нэмэгдсэн нь олон түмэнд үнэхээр хүнд цохилт болж байгааг дарга нар ойлгож байгаа болов уу. Зах зээл дээр нефт болон долларын ханш өсөөгүй тогтвортой байхад ингэж болно гэж үү. Манай өрхүүдийн өргөн хэрэглээний барааны 50 орчим хувь импортынх байгаа. Валютын ханшнаас болоод бас л 20 гаруй хувиар үнэ нь нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд гэж ихэвчлэн манайхны амьдралд гол нөлөөтэй шатахуун, гурил гэх мэт 30 хүрэхгүй барааг нийлүүлдэг ААН хэлдэг. Зүй ёсны монопол гэж голцуу  цахилгаан ус нийлүүлдэг төрийн өмчит ААН хэлнэ. Эдгээр ААН-н барааны үнэ голтой байна уу үгүй юу гэдгийг сайд хариуцдаггүй болоод 1.7 жил болж байна. Энийг тогтоогч  нь энэ харилцаанд оролцогчдын төлөөлөлийг хангасан ШӨХТГ-ын хамтын удирдлага удирдлага юм. Бүрэлдэхүүнийг өмнө нь хэлсэн. Эндээс хэн нэгнийг хэлмэгдүүлсэн шийдвэр гарахгүй ээ. Хууль баталдаг, хэрэгжилтэнд хяналт тавьдаг УИХ ч энэ асуудлаар буруутах нь ямар л бол. Би тэр агентлагын хурган түшээдийг халсан нь шудрага бус гэж үзэж байнаа. Нөгөө муу нь муудаа, мун нь гадсандаа гэдэгтэй адил сонсогдож байна. УИХ-ын гишүүдээ иргэд маань өнөөдөр бэлэн мөнгө тараахыг биш ийм хэлбэрийн хорлонтой үйл ажиллагаа гаргуулахгүй байхыг хүсч байна. Намчирхахаасаа илүү баталсан хуулиндаа хяналт тавьяа. УИХ Засгийн газартаа хөтлөгдөхөө больё.  Ашиг сонирхлын зөрчил нэвт шингэсэн Засгийн газартаа дөрлүүлэхээ зогсоомоор байна.

Г.Отгонтуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car