antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2012 Comments are off

Салбараа хянадаггүй сайд Д.ЗОРИГТОД хариуцлага тооцохгүй юм уу?

нийтлэсэн Admin
Ард түмэн ардчилсан засаглалтай боловч аль нэгэн салбараа гадны зарим орноос бүрэн хамааралтай хэвээр байна. Үүний тод илрэл бол шатахууны үнийн өсөлт юм. Өнгөрсөн оны тавдугаар сард манай улсын шатахууны хэрэгцээг дангаараа хангадаг ОХУ-ын “Роснефть” компани 84 мянган тонн дизель түлш нийлүүлэх ёстой байснаас 34 мянган тонн болгож багасгаснаас шатахуун улс даяар хомсдож байсан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр шатахууны үнэ огцом өслөө. Гэнэт нэмэгдсэн шатахууны үнэ ард иргэдийн нуруун дээр хамгийн хүнд тусч байгаа нь тодорхой. Шатахууны үнийн өсөлт болон өсөлтийг далимдуулсан өргөн хэрэглээний барааны үнэ хэний ч хяналт шалгалтгүйгээр үнэд ордог нь бичигдээгүй хууль хойно. Иргэд цалин нэмэх сургаар бүх зүйл үнэд ордог гэж бухимдаж байхад зарим нь АН хамтарсан Засгийн газраас гарч байгаатай холбогдуулан улс төржүүлж шоудах сонирхол бас байх шиг байна. Шатахуунаас үүдсэн үнийн өсөлтөд хамтарсан Засгаас гарах хоёр огт хамааралгүй боловч үүнийг улс төржүүлэх сонирхол бас байх шиг байна. Сая Засгийн газрын хуралдаанаар түлш, шатахууны үнийн өсөлтийн талаар авч хэлэлцэхэд Ерөнхий сайд С.Батболд хариуцлагын талаар хөнджээ.

Тус хуралдааны эцэст ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан болон Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарт хариуцлага тооцохыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод даалгажээ. Учир нь мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд 170 төгрөгөөр өсгөх тооцоо байсан атал аж ахуйн нэгжүүдийн аманд орж, удирдах дээд байгууллагадаа танилцуулалгүй, амралтын өдрүүдэд 260 төгрөгөөр өсгөсөн гэж буруутгав. Энэ сарын 11-ний өдөр хуралдсан байнгын хорооны хурал дээр дэд сайд Б.Ариунсангийн хийсэн мэдээллээр шатахууны үнийн өсөлт валютын ханштай холбоотой хэмээн тайлбарлагдсан. Түүний тайлбарласнаар өнгөрсөн баасан гаригт шатахуун импортлогч компаниуд үнээ нэмсэн. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн валютын ханш өссөн. Мөн аравдугаар сараас энэ сар хүртэл нийтдээ таван удаа шатахуун татахад үнийн хувьд хэвийн байсан аж.

Өнөөдрийн түлшний үнэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь 1250 төгрөгийн ханштай байсан валют 1470 төгрөг болж өссөн явдал гэв. Харин энэхүү мэдэгдлийн дараа байнгын хорооны гишүүд Б.Ариунсанг импортлогч компанийн эздэд үнийг нэмэх эрх өгсөн, мөн ийм хэмжээний эрх байхгүй гэж буруутгасан. Үүний хариуд тэрээр зөвшөөрөл өгөөгүй, энэ талаар протокол ч байхгүй гэсэн юм. Олон нийтийн анхааралд ийм л хэлэлцүүлэг, дүр зураг харагдаж байхад салбарын тэргүүн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт та хаана явсан бэ? Засгийн эрхийг атгаж буй гэдгээрээ Ерөнхий сайд С.Батболд өөрийн намын Д.Зоригт сайдыг өмөөрч засгаас гарч буй гэдгээр нь АН-ын дэд сайд Б.Ариунсанг золионд гаргав. Шатахууны үнийн өсөлтөд дэд сайд нь чадлаараа тайлбар өгч олны өмнө нүдээ бүлтэлзүүлж, нүүрээ улайлгаж эцэстээ арга хэмжээ авахуулахдаа туллаа. Угтаа салбарт нь ид өрнөж буй “дайн”-ы хажуугаар энхийн цагаан цагтаа мэт дэвж буй Д.Зоригт сайд яахаараа дэд сайддаа арга хэмжээ тооцох эрх бүхий хүн болж хувирдаг билээ.

Гавьяаг нь надад гайг нь Б.Ариунсанд үүрүүлчих хэмээн Ерөнхий сайдынхаа ард нуугдаж буй Д.Зоригт сайдад хариуцлагыг хамтдаа үүрэх эр зоригдутав. Өнгөрсөн 2010 онд огцрох, эс огцрох асуудлаа хамгийн олон удаа УИХ-аар шийдүүлсэн сайд нарын нэг бол Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт. С.Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын 20 гаруй гишүүн Д.Зоригт сайдыг огцруулах бичгийг удаа дараа өргөн барьсан. Гишүүдийн өргөн барьсан албан бичигт залуухан сайдын ажлын гүйцэтгэл нь хангалтгүй, төсвийн байнгын хорооноос шаардсан зохих мэдээ, материалыг удаа дараалан ирүүлэхийг хүссэн ч гаргаж өгдөггүй зэрэг долоон шалтгааныг нарийвчлан тусгасан байдаг. Уул уурхайн салбарт хэрэгжиж буй томоохон төсөл, тус салбарын үсрэнгүй хөгжил гээд түүний толгойлж байгаа салбар олны анхаарлын төвд байдаг. Энэ Засгийн газар тэр дотроо МАН залуухан сайдаа огцруулах санал яригдахад нь аргацаагаад үлдээдэг мөртлөө хариуцлага тооцох болохоор толгойг нь илээд өнгөрөөх юм. Хариуцлагагүй Д.Зоригт сайд хариуцлага хүлээхдээ тун дургүй нэгэн.

Саяхан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин долдугаар сарын 1-ний өдрийн үймээний үеэр таван хүний амь үрэгдсэн хэрэгт төр иргэдээсээ уучлал гуйх ёстой гэхэд УИХ-ын гишүүн, сайд Д.Зоригт хамгийн түрүүнд дуугарч “Төрд уучлал гуйх шалтгаан байхгүй” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Таван хүний амь эрсэдчихээд байхад уучлалт гуйхгүй гэж хүйтэн сэтгэлээр хүнийрхүү хандаж байсан ард түмнээс сонгогдсон Д.Зоригт сайд шатахууны үнэ нэмэгдэхэд бас л тайлбар хэлсэнгүй. Харин хариуцаж буй салбар нь өөрөөс нь харь хамааралгүй мэт аашилж бусдад хариуцлага тооцдог мундаг баатар болж хувирав. Тиймээс Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанд хариуцлага тооцож байгаа бол сайд Д.Зоригтод хамтад нь хариуцлага тооцъё. Хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа хамтдаа гай, гавьяагаа үүрье гээгүй билүү. Гавьяаг нь МАН, гайг нь АН үүрдэг юм бол анхнаасаа хамтарч чадаагүйн дохио энэ биш үү.

Б.НЭРГҮЙ

logo-ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car