Холливудын жүжигчин, дуулиан шуугианы эзэн гэдгээрээ алдартай Линдсей Ложаны www.interviewmagazine.com сайтад өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр 16 настайгаасаа эхлээд бидний мэдэх Холливудын олон шилдэг кинонд тоглосон юм. Салсан ээж, аав хоёроо нийлүүлэх гэж буй ихэр охидын тэмцлийг харуулсан киноны гол дүрд тоглосноор түүний урлаг дахь карьер эхэлсэн гэхэд болно. Сүүлийн үед тэрбээр машинтайгаа согтуу явж байгаад хурд хэтрүүлсэн, үнэт эдлэлийн дэлгүүрээс гинж хулгайлсан зэрэг хэргээр эрх чөлөөгөө хасуулсан юм. Шинэ жилийн өмнөхөн тэрбээр шоронгоос гарч, эрх чөлөөтэй болжээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.
-Чиний амьдрапд тохиолдсон хамгийн хэцүү үеийг нэрлээч гэвэл ямар үеийг хэлэх бол?
-Чи хатуу ширүүн орчинд байж үзсэн юм уу. Би буцах, эргээд жирийн амьдралдаа очихыг маш их хүсдэг. Мөн би бүх зүйлийг хийж үзэхийг хүсдэг. Тэгж байж сүүлд нь сэтгэл хангалуун аз жаргалтай байх болно. Гэвч энэ бүгдийг хийснээрээ хэвлэл мэдээллийн хараанд байнга өртөх нь аймшигтай байдаг. Тэд намайг хаана ч явж байсан үргэлж хайдаг, хаана л явна тэд дагадаг. Ямар ч зайлах аргагүй. Тэгээд дараа нь тэд намайг “Чиний хүссэн зүйл энэ. Чи энэ замаар явдаг” гэдэг. Гэтэл би шударга байхыг хүсдэг. Гэсэн ч хүмүүс намайг огтхон ч ойлгодоггүй. Чи мэднэ. Би анх машинтайгаа хурд хэтрүүлэн давхиж байгаад хэрэгт орсон. Гэвч зурагчид миний машины цонхоор камераа шургуулж зураг авахыг оролдож дайраагүй бол би тэднээс зугтаах гэж хурдан давхих шаардлагагүй байсан.
-Чи сэтгүүлчдээс зугтаж байсан хэрэг үү?
-Тийм ээ. Би папарациудаас зугтаж байсан.
-Хэн таныг хөөгөөд байсан юм бэ?
-Сайн мэдэхгүй ээ. Ялангуяа тэр үед орой байсан. Би тэр зурагчнаас хурдан холдохын тулд маш хурдтайгаар булан тойрсон. Гэнэт би мод мөргөчихсөн. Гэсэн ч тэд миний зургийг авсаар байсан. Би түүнийг ойлгож байна л даа. Энэ залуу ажлаа л хийж байна гэж. Гэсэн ч тэр ажлаараа намайг алж байна.
-Гэхдээ тэд адилхан амьдарч байгаа учраас мөнгө олох хэрэгтэй. Тэд таны мод мөргөж байгаа зургийг авсан бол их л урамшуулал мөнгө олсон байгаа даа?
-Үнэндээ би зурагчидтай үргэлж шөргөөцөлдөж явдаг. Гэхдээ бас бүгд муу биш л дээ. Намайг мод мөргөх үед тэдний нэг нь машины гадна байсан. Үнэндээ тэр хариуцлага хүлээх ёстой. Гэсэн ч тэр залуу хэдхэн өдөр л хоригдсон байна лээ. Би нэг их гэмтэж шалиагүй. Гэхдээ шагайгаа булгалсан. Яг балет, бүжгийн тоглолтын өмнөх өдөр байсан болохоор ажлаа алдсан. Үүнээс болж булгарсан хөлөндөө хамаг цагаа зарцуулах хэрэг гарсан.
-Энэ золгүй явдал яг хэзээ болсон юм бэ?
-Энэ жил бил үү хоёр жилийн өмнө болсон хэрэг. Би тэр үед өөрийнхөө унах дуртай мерседесийг жолоодож явсан. Гэхдээ одоо бол тэр машиндаа дургүй. Буг чөтгөр шүглэсэн муу ёрын машин шиг санагддаг. Унаж явахаар дандаа нэг хэрэгт орооцолддог юм.
-Би ч гэсэн 110 миллийн хурдтай явж байгаад осолд орж байсан.
-Уралдааны зам дээр үү?
-Би уралдаж байсан юм. Гэхдээ уралдааны зам биш. Гэсэн ч 110 милээр хурддан мотоцикльтой явж байсан. Бүр агаар дээр хүртэл үсэрч байсан.
-Хэзээ юм бэ?
-Найман жилийн өмнө. Тэр үед ч залуугийн юм байж дээ. Бүр хадуурчихлаа. Одоо яриагаа эргүүлье.
-Миний эргэн тойрон дахь хүмүүс бүгд шог зураг. Эсвэл худал хуурмаг дүр эсгэдгийг би алхам тутамдаа мэдэрдэг. Би жүжигчин, тэд ч гэсэн амьдрал дээр жүжигчид. Би алдрын оргилд хүрэхийг үнэхээр тэмүүлж байсан. Тэнд үнэхээр гоё байна гэж бодож байсан юм. Гэсэн ч миний бодож байсан шиг сайхан байгаагүй. Эргэн тойрны хүмүүс нь бүгд хуурамч худал жүжиглэдэг. Тийм л амьдрал намайг гэнэт угтаж авсан. Би үүнийг хүсээгүй.
-Чи бүр хүүхэд байхдаа л алдрын оргилд хүрэхээр ажиллаж эхэлсэн?
-Би кино од болохыг хүсдэг байсан. Хүүхэд байхдаа кино жүжигчин эгч, ах нарыг хараад үнэхээр агуу хүмүүс гэж шүтдэг байлаа. Гэхдээ тэдний жинхэнэ бодит амьдралыг мэдээгүй. Яах вэ, гадуур явахад хүмүүс тэднийг байнга хардаг гэдгийг мэдэж байсан ч гэсэн “Энэ бол агуу хүмүүсийн амьдрал. Хүмүүс үргэлж харах нь сайхан” гэж боддог байлаа. Би хүүхэд байсан үеийнхээ тухай ярих уу. Намайг анх кинонд тоглож эхлэхэд хүмүүс миний насыг огтхон ч мэддэггүй байсан. Миний тоглосон кинонд дуртай байсан болохоор хэдэн настай байх нь хамаагүй байсан байх. Анхны кинонд тоглосны дараа зурагчид миний зургийг авч, би тэдний анхаарлын төвд орох нь үнэхээр сайхан санагдсан. Би тэр үед 20 настай байсан. Коллежид яваагүй.
-Цаашид уран бүтээлээ үргэлжлүүлнэ биз дээ?
-Мэдэхгүй. Естой чөтгөр бүү мэд. Ямар ч гэсэн таалагдсан санал ирвэл тоглож магадгүй. Гэхдээ зураг авалтын ажлаа бол үргэлжлүүлнэ. Яаж ч байсан олны нүднээс салахгүй ажлыг сонгосон болохоор одоо харамсаад ч яах вэ?
-Тантай адил олны танил болж нэрд гарахыг хүссэн хүмүүст юу гэж хэлэх чинь сонин байна?
-Өөрийн хүслийг хамгийн гол нь түр зуурынх өнгөцхөн, эсвэл бодит уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Жүжигчний амьдралыг өнгөцхөн гаднаас нь хараад сайхан гэж бодож байгаа бол чи болих хэрэгтэй. Сүүлд нь гарах үр дүндээ харамсахгүйн тулд сонголтоо зөв хийж, хүсэл мөрөөдлөө ялгаж салгаж сурах нь чухал шүү гэж хэлье.
Холбоотой мэдээ
Comments are closed.