Хонь – (3/21-4/19)
Асуудал үүсгэх зүйлийн талаар ярихгүй байсан нь дээр. Найз нөхөр эсвэл бизнесийн хамтрагчтайгаа зөвшилцөх нь ухаалаг хэрэг болно. Аяллын төлөвлөгөөгөө гарга, алдагдал гаргахгүйн тулд шаардлагатай зардал мөнгийг урьдчилан тооцож үзэх хэрэгтэй. Хонинууд санаандгүй хэрэг явдалд орооцолдохоос зайлсхий. Мөн эрүүл хоол хүнс хэрэглэж, сэтгэл санаагаар тайван байх хэрэгтэй.
Үхэр – (4/20-5/20)
Зөн совин мэдрэмж дээд зэрэгт байна. Эрч хүчтэй байхын тулд орчин тойрондоо дүгнэлт хий. Хайр дурлал танд аз жаргал авчирна. Спортоор хичээлэх хэрэгтэй. Найз нөхөд, хайрттайгаа муудалцсан бол асуудлаа шийдэх нь таны хувьд ус агаар мэт чухал байх бололтой. Осол аваараас болгоомжилж анхааралтай байгаарай. Алхаж яв битгий гүй. Жолооч нар илүү болгоомжтой бай.
Ихэр – (5/21-6/21)
Та бизнес, ажил мэргэжлийн хүрээнд маш эрч хүчтэй байна. Бизнесийн гэрээгээ дуусгахыг хичээх болно. Цалингаа өсгөх талаар удирлагатайгаа болгоомжтой ярихгүй бол асуудалд орж мэднэ. Ямар нэг санхүүгийн хэлэлцээ хийхэд тийм ч таатай бус. Таны хэт хурдан яриа хүмүүсийг залхаах болно. Өөрийнхөө яг юу хүсч байгааг мэдэх хүртэл хүлээж, бусдыг сонс. Оройны уулзалт таны сэтгэлд нийцэх болно.
Мэлхий – (6/22-7/22)
Энэ өдөр та өөрийн үзэл бодол, зарчмынхаа төлөө зогсож байгаа чинь биширмээр боловч үзэл бодлоо дэмжүүлэхээр хүмүүст шахалт үзүүлэх, ятгах зэргээс зайлсхий. Өөрийнхөөрөө бүү зүтгэ. Хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхийж, хов жив, дэмий ярианд орооцолдохоос татгалзах нь чухал. Хэн нэгэн хүн таны итгэл үнэмшлийг сорих болно. Үүнд тэвчээртэй, хүлээцтэй зангаар хандаарай. Үгүй бол эвгүй хэрүүл маргаан үүсч магад.
Арслан – (7/23-8/22)
Өнөөдрийн эхлүүлсэн ажил цаашид мөнгө олох боломж гэдгийг сана. Хэн нэгэн үйлдэл бүрийг тань ажиглах нь таалагдахгүй байх. Алдаад байх юм байхгүй учраас шийдвэрээ шууд гаргах хэрэгтэй. Банк санхүүтэй холбоотой таатай мэдээ дуулдах ч ажлын ачаалал нэмэгдэх болно. Таны гэр ахуйн асуудал чухал болж эхэлнэ. Хайртыгаа оройн зоогонд урьж, сайхан уур амьсгал бүрдүүлээрэй.
Охин – (8/23-9/22)
Өнөөдөр аль болох тайван, хөгжилтэй байхыг хичээ. Гутранги дүнсгэр, амьдралын идэвх муутай хүмүүстэй харилцаж цагаа дэмий үрэх хэрэггүй. Харин түүний оронд бүтээлч өөдрөг хүмүүстэй ярилц. Та хэлж буй үгэндээ анхааралтай ханд. Уурлаж бухимдан сэтгэлээр унах хэрэггүй. Үүнээс болж та хүмүүстэй маргалдаж, хяналтаа алдах болно. Жолооч нар замын хөдөлгөөнд маш болгоомжтой оролцохгүй бол осол аваарт орох магадлал маш өндөр байна.
Жинлүүр – (9/23-10/22)
Эмэгтэй хүмүүст мөнгөтэй хүн санал тавина. Өөрийн зээлийн картыг хэрэгтэй үедээ хэрхэн зөв зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Зөв санаа бодлоор дүүрэн байна. Хэрвээ тан ганц бие бол аялалд гарч, сар буцах үед хэн нэгэнтэй бүжиглээрэй. Гэхдээ болгоомжтой бай. Оюун санааны хувьд өөртөө ухам хайрлаж, аливаа хурал цуглааныг орхигдуулахгүй бай. Бусдыг сонсож, нээлттэй байж, гэнэтийн үйл явдалд бэлэн бай.
Хилэнц – (10/23-11/21)
Шалихгүй юмнаас дэгдсэн уур уцаар, дургүйцэл өнөөдөр тохиох сайхан явдлаас болж арилна. Гэхдээ та уур хилэнгээ хянаж сурах хэрэгтэй. Шүүмжлэл тийм ч таатай байхгүй, хүн болгоны хувьд сайн, мундаг байх гэж хичээх үнэхээр хэцүү. Та амгалан, тайван байвал хүмүүс таныг хүндэлнэ. Спортын, биеийн хүчний тэмцээнд оролцож эрч хүчээ сорь. Энэ нь таныг элдэв асуудлаас хол байлгана.
Нум – (11/22-12/21)
Та энэ өдөр ажил мэргэжилдээ эзэн нь байж, амжилт гаргахыг од эрхэсийн байрлал харуулж байна. Ажилдаа дур сонирхолтой байдал, цагийг үр бүтээлтэйгээр ашиглах чадвар тань ажлын үр дүнд таатайгаар нөлөөлөх бололтой. Өнөөдөр бол хүсэл бүхнээ цаасан дээр бичсэнээр дэлхий ертөнц таны бодит байдлаас үндэслэсэн хүслийг тань биелүүлж өгөх маш сайхан боломж байгаа.
Матар – (12/22-1/19)
Өнөөдөр шударга шулуун байдал зонхилно. Хэт илэн далангуй байхаас болгоомжил. Матрынхны оюун ухаан хурц, асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг. Тиймээс өнөөдрийн гаргасан шийдвэрээ маргааш дахин тунгааж бодох шаардлагатай бол өөрчлөлт хий. Таны зорилгыг дэмжсэн бусдын саналыг тоолгүй орхиж үл болно. Өдрийн төгсгөлд салхинд алхах, спортоор хичээлэлэх зэргээр амралтаа төлөвлөхийг хичээ. Эдгээр нь ачааллыг хөнгөвчилж стрессийг бууруулна.
Бумба – (1/20-2/18)
Бизнесийн байдал тийм ч таатай бус. Итгэлтэй биш бол ямар нэгэн гэрээ хэлцэл бүү хий. Ангараг гараг бизнесийн тань салбар луу чиглэн хөдөлж буй тул энэ салбарт хүлээх, хойшлуулах чиг хандлага баримтлах нь зүйтэй. Харин бизнес түнштэйгээ зөрчилдсөн бол гэрээ хэлцлээ эргэн нягтал. Чухал мэдээллийг дотроо хадгал. Хумхууд хайртай хүнтэйгээ зардлаас үүдэлтэй маргалдаж магадгүй.
Загас – (2/19-3/20)
Та өөрийн бодлоо хүнд тулгах хэрэггүй бөгөөд заавал таны бодсон шиг юм бүхэн байхгүй гэдгийг сана. Хувийн болон биенесийн түншийн тань яриа хэлэлцээр хурдан бас ширүүн болж өнгөрч магадгүй. Хэдийгээр зарим нэг санал зөрөлдөөн гарах ч хоёр талын зорилгоо хэлэлцэх, ижилхэн зорилго өөд амь бие, сэтгэл зүрхээ зориулах зэрэгт таарсан үр бүтээлтэй цаг хугацаа байх болно. Та заримдаа уран зөгнөлийн авьяасаа ашиглан аз жаргалтай хэдхэн мөчийг мэдэрч байхад гэмгүй.
Холбоотой мэдээ
Comments are closed.