АВАРЗЭДИЙН СҮХБАТ
(1965 – 2016)
Бидний итгэлт анд, журмын нөхөр, ээжийн сайхан хүү, ханийн халамжит нөхөр, хөвгүүдийн түшигтэй эцэг, ах эгчийн хайртай дүү, дүүгийн дууриалт ах, ач зээ нарын өндөр хүндтэй авга нагац, Засагтханы унаган хүү, Аани овогт Аварзэдийн Сүхбат нь 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр зуурдаар нас нөгчин, бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
А.Сүхбат нь 1965 оны 10 дугаар сарын 29-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Бэгзийн Аварзэдийн 5 дахь хүү болон мэндэлжээ. 1973 онд Алтай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд элсэн орж, Чандмань, Бигэр сумдын дунд сургуульд шилжин суралцаж 8 дугаар ангиа дүүргээд, 1982-1983 онд Алтай хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшжээ. 1983-1985 онд ЗХУ-ын Иркутск хотын Нисэхийн дунд сургуульд суралцаж, 1994-1998 онд СЭЗДС-ийг дүүргэж Эдийн засагч мэргэжлийг эзэмшжээ.
1985-1987 онд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1987-1994 онд Алтай хотын Эрчим хүчний үйлдвэрт нярваар ажиллаж байв. 1997 оноос “Гэгээн Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулж, эдүгээг хүртэл захирлаар нь ажиллаж иржээ. “Гэгээн Монгол” ХХК нь Говь-Алтай аймгийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, захирал А.Сүхбат нь “Аймгийн шилдэг бизнесмэн” өргөмжлөлийг удаа дараа хүртэж байжээ.
Талийгаачийн хамт олонч, нинжин сэтгэл, ажилч хичээнгүй, тусархуу нөхөрсөг зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Говь-Алтай аймгийн Ардчилсан Намын Хороо
Говь-Алтай аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Говь-Алтай аймгийн Ажил олгогч эздийн холбоо
Гэр бүл, хань, ээж, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, анд нөхөд
Ум сайн амгалан болтугай
Холбоотой мэдээ
Comments are closed.