antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2012 Comments are off

СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮҮГЭЭС БОЛЖ НИЙСЛЭЛ ХОЁР ЦАГ ХАРАНХУЙ БАЙЛАА

нийтлэсэн Admin

Өнгөрсөн лхагва гаригийн 22.20 цагаас эхлэн нийслэлийн олон газарт цахилгааны саатал гарсан нь 12 настай О гэдэг хүүтэй холбоотой аж. Сүхбаатар дүүргийн XIII хороонд амьдардаг хүү 50 метр өндөртэй, өндөр хүчдэлийн шон руу авирч, амиа хорлохыг завдсанаас цахилгааныг түр хугацаагаар таслахаас өөр аргагүйд хүрсэн юм байна. Биднийг хэргийн газар очиход өндөр хүчдэлийн ойролцоо хүмүүс хэсэг хэсгээрээ тойрч зогсоод болсон явдлын талаар ярилцаж байв. О хүүгийн ээжтэй уулзахад тэрбээр сэтгэцийн өвчтэй хүүгээ тууштай эмчлүүлэх, газар байгаа эсэхийг хорооны дарга, нийгмийн ажилтнуудаас асуухаар яваагаа хэлэв.

-Хүү чинь яагаад өндөр хүчдэл рүү авираад байдаг юм бэ. Танай хүүгээс болоод нийслэлийн олон газрын цахилгаан тасарлаа?

-Манай хүү өвчтэй болохоор яах ч арга алга. Өмнө нь зургаан удаа өндөр хүчдэл рүү авирсан. Гэхдээ өчигдрийнх шиг орой дээр нь гарч байгаагүй. Дунд хэрд нь авирахад нь би дуудаж, гуйсаар буулгачихдаг байсан юм. Дахин авирахгүй гэдэг ч өвчин нь хөдлөхөөр өөрийн мэдэлгүй авирдаг бололтой.

-Та хүүгээ өндөр хүчдэлийн орой дээр нь байхад мэдсэн хэрэг үү?

-Эгч нь ажилгүй, ойр зуурхан юм хийгээд хүүхдүүдээ тэжээдэг. Энэ шон бараг 50 метр өндөр гэсэн. Дунд хэрд нь байхыг нь хараад буу гэж олон удаа хэлсэн боловч нэмэр болоогүй. Аргагүйн эрхэнд Шуурхай бүлэг-105-д дуудлага өгч, тэд цахилгаан түгээх газар руу хэлснээр хүүгийн амийг аварлаа.

-Гэнэт өвчин нь хөдөлдөг юм байх даа. Та уурлаж, загнаагүй биз дээ?

-Сэтгэцийн өвчин гэдэг хэцүү. Харахад гайгүй л байх шиг. Гэтэл гэнэт өвчин нь хөдөлчихсөн, юу хийж байгаагаа өөрөө мэддэггүй. Ах нь 15 настай ч дийлдэггүй. Бид хоёрыг олон удаа зодсон. Одоо дийлдэхгүй байгаа хүүхэд насанд хүрэхээрээ яана даа гэж бодох юм. Өдөржин хүлээд суулгая гэж боддог ч уйлаад байхаар нь өрөвдөөд тавьчихдаг.

-Өвчин нь хүндэрсэн иргэдийг Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд байнга эмчилдэггүй юм уу?

-Эмнэлэг ачаалал ихтэй болохоор арван хоног хэвт үүлээд гаргадаг. Гэртээ ирээд гурван өдөр л эрүүл хүн шиг байна. Шил шаазан гээд бүгдийг хагалчихна. Манайх гэдэг айл өвлийн хүйтэнд бүтэн цонхгүй болсон. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна гэв. Сэтгэцийн өвчтэй хүүгээ 25 дугаар тусгай сургуульд явуулсан боловч үе тэнгийнхнийгээ зодож, гэмтээх шахсан учир гаргасан аж. Шуурхай бүлэг-105-ынхан өндөр хүчдэлийг аюулгүй болгосны дараа хүүг буулгаж, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд хүргэжээ. Хүү өндөр хүчдэлийн орой дээр гараад орилж бахиран, дуулсан гэж тэндхийн иргэд хэлж байв. “Эргэн тойронд энэ мэт өндөр хүчдэл их байдаг. Хүүхдүүд сониуч зандаа хөтл өгдөн дуурайх вий. Болдог бол хашаа бариад хүн нэвтрэх боломжгүй болгоосой” гэж тус хорооны иргэн Н.Баатар ярилаа.

Х.ОЮУНСҮРЭН

“Хүний амь аврах хамгийн чухал байсан”

Дээрх явдалтай холбогдуулан Эрчим хүчний деспитчерийн үндэсний төв (ЭХДҮТ)- өөс мэдээлэл хийсэн юм. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл ирсний дагуу шуурхай ажиллаж 10 минутын дотор уг тулгуурыг хүчдэлг үй болгожээ. Тус шугам нь нийслэлийн I, III, IV, X, XI хороолол, Дэнжийн 1000, Хайлааст, Долоон буудал, зуслан, Дамбадаржаа болон хотын цөөнгүй хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг юм байна. “Цахилгаан таслах үед П.Н.Шастины нэрэмжит нэгдсэн эмнэлэгт нэг хүн зүрхний хагалгаанд орж байсан юм байна. Хагалгааны өрөөнд тог баригч байсан тулдаа амжилттай дуусчээ.

Бусад эмнэлгээс ямар нэгэн гомдол гараагүй. Гэхдээ I зэрэглэлийн онцгой хэрэглэгчид Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу зайлшгүй нөөц эх үүсвэр, дизель станцтай байх шаардлагатайг анхаарах хэрэгтэй” хэмээн ЭХДҮТ-ийн Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний ерөнхий инженер Б.Дашдаваа ярив. Иймэрхүү байдлаар өндөр хүчдэлийн тулгуур руу санаатайгаар авирах тохиолдол цөөнгүй гарах болжээ. Нэг жилийн өмнө мөн шон руу 30 орчим настай эрэгтэй гарсныг буулгахаар Онцгой байдлын аврагч аврах явцдаа хүчдэлтэй утсанд цохиулж гэмтэл авч, амиа хорлохыг завдагч шонгоос үсэрч үхсэн байна. “Цахилгаан тасарснаас 74 мянган кВт эрчим хүчийг түгээх боломжийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” алдсан. Бараг хоёр сая төгрөгийн эрчим хүч гэсэн үг. Энэ хохирлыг хэн ч төлөхгүй. Хүний амь аврах хамгийн чухал байлаа” хэмээн ЭХДҮТ-ийн Ч.Жамбалсүрэн ярьсан юм.

Р.Оюун

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car