antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2012 Comments are off

АН-ын дарга Н.Алтанхуяг огцрох алхмаа өөрөө тавив

нийтлэсэн Admin

Монголын  төрд АН олон дэвшилттэй зүйл хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ намын олон арван гишүүд

дэмжигчид,  намын гол лидер, кадруудын үйл хэргийг ч ард түмэн сайн мэднэ. Харин энэ намын дарга гэх Н.Алтанхуягийн талаар  хүмүүс хэр мэдэх вэ?   Сураг сонсоод байхнээ нь энэ хүн намын кадруудын дундах зөрчилдөөнийг овжин ашиглан АН-ын даргаар сонгогдсон гэгддэг юм билээ.  Намын гишүүдийн  зарим  нь түүнийг “үнэгэн чихт, хурган зальт” гэж нэрлэх явдал байна. Ингэж нэрлэх болсон шалтгаан  байна. Түүнийг энд тэнд очиж иргэдтэй уулзалт цуглаан хийхдээ дандаа буруу зөрүү ярьж, мэдсэн мэдлэг, сурсан боловсрол  багатай гэдгээ баталж явдаг гэнэ.  Тэрээр саяхан орон нутаг болсон намын гишүүд дэмжигдийнхээ уулзалтанд өөрийн намаа магтахдаа “манай нам бусад намуудаас тохой илүү” хэмээн ярьж онигоонд орсон гэнэ. Хэзээнээс намын үйл хэргийг сөөм, тохойгоор хэмждэг болсон юм бол.

Түүний хамгийн сүүлд ярьсан онигоотой зүйл нь хамтарсан засгийн газраас гарах тухай яриа. АН бусад намуудын бодвол хамгийн их ардчилалтай нам гэж тэд ярьдаг, иргэдийн ихэнх нь ч тэгж ойлгодог. Гэтэл ардчилсан үзэл баримтлалтай, ардчилалыг бид хэрэгжүүлдэг гэж ярих дуртай энэ намын дарга өөрөө ямар ч “ардчилал”-гүй үйлдэл гаргалаа. АН-ынхан анх хамтарсан засгийн газарт орохдоо хэдийгээ будилаан, зөрчилтэй байсан ч  намынхан дундаа ярьж байж асуудлыг шийдсэн. Харин энэ удаад бүх зүйлийг мань “үнэгэн чихт, хурган зальт” ганцаараа шийдсэнийг өчигдөрийн ҮЗХ-ны хурлаар гишүүд нь илчилэв.

Н.Алтанхуяг даргын дээрх шийдвэрт ямар ч ардчилал, хамтын зөвшилцөл байсангүй. Ингэснээрээ АН-ын мань дарга жүдо бөхийн тамирчнаар бол өөртөө “базари” үнэлгээ авна гэж тооцож байсан боловч харамсалтай нь ард түмний дунд төдийгүй намынхандаа  шууд “иппон” үнэлгээгээр  буюу цэвэр ялагдлаа. Тэгээд зогсохгүй өөрөө намын даргаас унах алхамаа хийчихлээ гэх хүмүүс байна.  ҮЗХ-ны хурлыг удирдах хурлын даргыг өөрөө удирдахаар улиарсан гээд өөлөх зүйл мундахгүй их байв.

Хэдийгээр ҮЗХ-ны хурлаар намын даргыг унагах асуудал хүчтэй яригдаж байсан ч энэ асуудал хэлэлцэгдээгүй үлдсэн. Гэхдээ ҮЗХ-ны уур амьсаглаас үзэхэд Н.Алтанхуягаар удирдуулж ирэх сонгуульд орохгүй нь гэдэг таамгийг дэвшүүлж болохоор юм.

Н.Алтанхуягийн өөрийнх нь мэдэгдсэнээр дахин ээлжит бус ҮЗХ-ны хурлыг зарлах гэнэ. Тус хурлаар их хурлын товыг зарлах учиртай. АН-ын их хурлаар Н.Алтанхуягийг унагах боломжтойг өчигдөрийн ҮЗХ-ны олонх гишүүдийн нэгдэл харуулсан. Намдаа нөлөө бүхий МоАХ, Ардчилсан хүчний холбоо нэгдэж нийлсэн нь фаракцуудын тэргүүн Х.Баттулга, З.Энхболд нарын үг үйлдэлээс харагдана лээ.

Намын их хурлаар л намынхаа даргыг солих нь гэсэн хүлээлт гишүүдийн дунд үлдсэнийг тэд нуугаагүй юм.

Ц.Гомбосүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car