Шинэ-Зеландын Крайстчерч хотноо газар хөдлөлтийн үеэр тэнгисийн хадан эрэг нурсан байна. Тэнгисийн эрэг орчмын хадан хясаа нуран унах үед усан спортоор хичээллэгчид олноор цугласан байжээ. Валентины өдөр болсон 5.7 магнитудын газар хөдлөлтөд хүн гэмтэж бэртээгүй аж. Газар хөдлөлтийн чичирхийлэл хот даяар хүчтэй мэдрэгдсэн бөгөөд 30 секунд орчим үргэлжилсэн байна. Шинэ-Зеландын газар хөдлөлтийг судлах төвөөс мэдээлснээр голомт нь хотын зүүн хэсэгт 15 км-ийн гүнд байжээ.
Өмнө нь 2011 онд Крайстчерч хотын төвд газар хөдөлснөөс 185 хүн амь үрэгдэж байжээ. Шинэ-Зеланд улс нь галт уулын идэвхжил болон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ
Comments are closed.