Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Шинийн 2-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч эрс сулрах боловч шинийн 3-наас тэнгэр муудна.
2016 оны хоёрдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 25-30 хэм, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны хоёрдугаар сарын 09-наас хоёрдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн ихэнх нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн ихэнх нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эхээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.