antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2016 Comments are off

Парисын “Их дуулга” тэмцээнээс 3 мөнгөн медаль хүртэв

нийтлэсэн Admin

aaaaОлон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ны Парисын “Их дуулга-2016” тэмцээний эхний өдөр Монголын жүдочдоос М.Уранцэцэг, Д.Сумьяа, Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль хүртлээ.

“Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг нь Франц, Серб, Японы тамирчдыг дараалан ялж, аваргын төлөөх барилдаанд нутаг нэгт Г.Отгонцэцэг/Казахстан улсын өмнөөс барилдаж байгаа/-т юүко үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумьяа Их Британи, Франц, Бразилын жүдочдыг дараалан цэвэр ялж, алтан медалийн төлөө БНСУ-ын жүдочтой барилдаж цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болов.

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг Аргентин, Франц, БНСУ, Словенийн тамирчдыг дараалан ялж мөнгөн медалийн болзол хангав. Тэрбээр аваргын төлөө Японы тамирчин Эбинума Масаши-д цэвэр ялагдлаа.

Мөн эмэгтэй 63 кг-д Ц.Мөнхзаяа тав, 73 кг-д С.Ням-Очир долдугаар байрт тус тус шалгарлаа. Тэмцээний эхний өдрийн байдлаар манай тамирчид багаараа зургадугаар байр эзэлж байна.

Д.Өлзий


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car