antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2012 Comments are off

Хүний наймаачдыг өөгшүүлж байна

нийтлэсэн Admin

Эхийнхээ энгэрт эрхлэх насандаа бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогч охиныг худалдсан эмэгтэйн гомдлыг  өнгөрөгч долоо хоногт  нийслэлийн шүүхийн  Давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ.

Мөнгөний үнэрт автсан харгис монгол ээж өөрийнхөө үртэй нас чацуу шахам бяцхан охиныг  хил дамнуулан  худалдаж   ирээдүй хойч үеийнх нь амьдралыг нулимсанд хутгажээ. Түүнд  анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-оор зүйлчилж таван жилийн хорих ял оноосныг  хүний наймаачин бүсгүй хүнд ял  гэж үзсэн байх юм. Уг нь  бол   Н бүсгүй өмнөд хөршийн нутаг дэвсгэрт  хохирогч охиныг  худалдаж байхдаа баригдсан бол аль эрт тамын орон руу илгээгдсэн байх учиртай. Учир нь өмнөд хөршийн хуулиар хүний наймаачдыг ямар ч өршөөлгүйгээр цаазын давцан руу илгээдэг.

Гэтэл монголд эсрэгээрээ. Бүр алдаатай эрүүгийн хууль заалтыг шүүхэд хэрэглэж байна. Тухайлбал  хүүхдийн биеийг  үнэлүүлсэн гэмт хэрэгтэнд насанд хүрсэн хүний биеийг үнэлүүлснээс хөнгөн ял шийтгэгдэхээр хуулийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн биеийг бусдад төлбөртэй үнэлүүлж мөлжих нь “хөнгөн” гэмт хэрэгт тооцно гэсэн алдаа мадагтай эрүүгийн хууль монголд үйлчилдэг. Тиймээс өнөөдөр  охидыг  бэлгийн мөлжлөгт өртүүлж  буй гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж ял завших таатай орчныг бүрдүүлж байгаа юм.  Үүний тод  жишээг  Сүхбаатар дүүргийн шүүхэд шийдэгдсэн хүний наймааны хоёр хэргийн  шийдвэрээс харж болно .

Өнгөрөгч 2011 оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд насанд хүрээгүй охиныг бэлгийн мөлжлөгт ашигласан  Н бүсгүйд  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2 дахь хэсэгт заасан хэргийг  хянаж үзээд  гэм буруутай гэж үзэн тооцож таван  жилийн хорих  оноожээ.  Бүр хүндрүүлж хоёр дахь хэсгээр яллахад л ийм цөөн жилийн ял авчээ. Гэтэл насанд хүрсэн  нутаг нэгт эмэгтэйгээ  хятад руу  хууран мэхлэж  аваачин  биеийг нь үнэлүүлсэн Б гэх эрэгтэйн хэргийг мөн л Сүхбаатар дүүргийн шүүх хянаж үзээд 11 жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан байна. Энэ хоёр хэргийг шийдсэн шүүгчийг үнэнээс хол зөрүүтэй шийдвэр гаргаж хэмээн буруутгах нь бас учир дутагдалтай. Учир нь  хууль тогтоогчид хүний наймаатай холбоотой эрүүгийн  хэргийн зүйл заалтыг алдаатай баталсны хор уршиг өнөөдөр ийм тэнгэр газар шиг зөрүүтэй бодит үнэнд нийцэхгүй шийдвэр гарахад хүргэж байна.

Бага насны хүүхэд садар самуунд уруу татсан гэмтнүүдэд Эрүүгийн хуулийн 124-т заасан “биеэ үнэлэхэд татан оролцуулсан “гэж  шунахай болон хувийн бусад сэдэлтээр,…. хохирогчийг бусадтай бэлгийн харьцаанд төлбөртэй оруулахыг хэлнэ” гэсэн заалт бий.  Гэтэл  насанд хүрээгүй  мөртлөө биеэ үнэлэгч гэсэн ойлголт байхгүй учраас  насанд хүрээгүй хүүхдийг төлбөртэй бэлгийн харьцаанд оруулсан тохиолдол бүрийн цаана хүүхэд хэн нэгэн  этгээдийн эрхшээлд байдаг гэдэг шинжийг хууль тогтоогч эрхмүүд орхигдуулснаас өнөөдөр шүүхэд дээрх алдаатай хуулийн заалтыг хэрэглэх болжээ.  Үүний хор уршгаар  хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртсөн хэргийн гаралт эрс нэмэгдэж гэмт этгээдүүдийг хөнгөн ялаар шийтгэх боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн “гэм буруутай этгээдэд үйлдсэн гэмт хэрэгт нь  тохирсон хариуцлага хүлээлгэх” зарчим алдагдсан ,хүүхдийн эрхийг хэт дорд үзсэн  заалт болжээ.

Сүүлийн охид эмэгтэйчүүд  бэлгийн мөлжлөгт өртөж  хүний наймааны золиос болж буй баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр чихэнд дасал болтол мэдээлэгдэх боллоо.  Зарим нэг эмэгтэйчүүд найз нөхдөө хууран мэхлэж хил дамнуулан худалдсан хэрэг ч шүүхээр олноор  шийдэгдэж байна.

Баримт түшье.  Замын-Үүд боомтоор 2009 онд 14 настай охиныг үл таних эмэгтэй хуурамч паспортоор хятадын хилээр авч гарлаа гэсэн мэдээлэл Эрүүгийн цагдаагийн газарт иржээ. Гомдлын дагуу ЭЦГ болон Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг байгуулагдан хилээр гарч одсон охиныг эрэн сурвалжилж долоо хоногийн дараа олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Түүнчлэн  Япон, Малайз, Макао руу өндөр цалинтай ажилд зуучилна гэж худал амлаж, буруу замаар будаа тээсэн бузар хэрэгтнүүдийн урхинд хэдэн арван охид орсон явдал шил дараалан гарсаар байна.

Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн тоо баримтаар 2010-2011 онуудад улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэрэг 29, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдыг татан оролцуулах гэмт хэрэг 35 тохиолдол бүртгэгдсэн байх юм. Шуналдаа хөтлөгдсөн бусармаг гэмтнүүдийг хэдийгээр шүүх цагдаагийн байгууллага илрүүлж хариуцлага тооцож буй ч тэдэнд оноож буй ял дэндүү хөнгөн учраас тэднийг өөгшүүлэх давтан хэрэг үйлдэх боломжийг бүрдүүлж байгаа нь нууц биш. Дээр дурдсан  хүн худалдаалсан гэмт этгээдүүдэд үүсгэдэг Эрүүгийн хуулийн 124 дугаар зүйлд  хууль тогтоогчид ямар  шаардлагын улмаас насанд хүрээгүй хүнийг бэлгийн харьцаанд төлбөртэй оруулж мөлжих үйлдлийг  “биеэ үнэлэхэд татан оролцуулах” гэж үзэх болсон.

Түүнчлэн  яагаад хөнгөн гэмт хэрэгт тооцох болсон зэрэг нь  огт ойлгомжгүй   байгаа зэрэг нь хүний наймаачдад ял завших таатай боломжийг бүрдүүлж  ийм бусармаг гэмт хэргийн гаралт өдөр ирэх тутам нэмэгдсээр байгаа юм.   Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай хамт хиллэдэг гэдэгсэн.   Нэгэн цагт илд барьж эх орныхоо төлөө дайтаж явсан монгол бүсгүйчүүдийн хойч үе болсон  охидыг  минь хүний наймаачид  хууран мэхлэж  хил дамнуулан худалдаж  харь нутагт харанхуй өрөөнд хорьж  хөл нүцгэн мөр нөмгөн болгож байна.

Н.Түвшин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car