antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 4, 2016 Comments are off

Хятадын хил тав, Оросы хил гурав хоног амарна

нийтлэсэн Admin

hilhyatadХөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарна.

Мөн агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар харин авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллана гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцан албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car