“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадмын талаар НЗДТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн оны наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд НЗДТГ-аас Монголын бурхан шашны сүм хийдүүдтэй хамтран Хүй долоон худагт Хүрээ цам- Даншиг наадмыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Харин энэ жил наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Мэдээлэл хийх үеэрээ НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун хэлэхдээ, Энэ жил “”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд нэмэгдэж байгаа ч өнгөрсөн жилтэй адил 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс 500 сая орчим нь Даншиг наадамд зарцуулагдана.
2015 онд хөтөлбөрт 3.2 тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч Улаанбаатар хотод 20 гаруй тэрбум төгрөгийн шууд бус орлого орж ирсэн” гэсэн юм. Мөн Даншиг наадмын үеэр ард олны анхаарлыг их татдаг арга хэмжээ нь хүчит бөхийн барилдаанд барилдаж цол авсан бөхчүүдийг 15-60 сая хүртэл төгрөгөөр шагнах аж.
Тодруулбал, Начин-15 сая, Чимэгтэй начин-20 сая, Заан -25 сая, Чимэгтэй заан-30 сая, Арслан -50 сая төгрөгийн шагналтай. Өнгөрсөн жилийн даншигт түрүүлж арслан цол авсан бөх энэ жил дахин түрүүлбэл аварга цол, 60 сая төгрөгөөр шагнах юм байна.
Т.Болормаа
Холбоотой мэдээ
Comments are closed.