antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2016 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн байна

нийтлэсэн Admin

145405585056ab21aa56f3aМалчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

ИХЭНХ НУТГААР  ШӨНӨДӨӨ   ХҮЙТЭН   ХОНОЖ,  ӨДӨРТӨӨ  ХҮЙТНИЙ ЭРЧ БАГА ЗЭРЭГ СУЛАРНА .

                 2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ 20 ЦАГААС 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ 20 ЦАГ

ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Завхан голын эхээр  шөнөдөө 48-53 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор,  Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  38-43 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 30-35 градус, бусад нутгаар  25-30 градус, өдөртөө Дархадын хотгороор 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус,  бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14- 19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө  9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

2016 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хугацааны эцсээр баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно.бусад хугацаанд бүх нутгаар цас орохгүй.  Салхи 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.  Хүйтний эрч суларч  Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car