antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2012 Comments are off

Ардчилсан нам Засгийн газраас гарлаа

нийтлэсэн Admin

Хамтарсан Засгийн газраас АН гарах болсон шийдвэрээ дуулгасан нь улс төр болоод нийгмийн дунд ихээхэн үймээн үүсгээд байсан билээ. Өчигдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит 35 дугаар хуралдаан боллоо. Хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг ахалж, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж нар хурлыг эхлүүлэв.

Гэвч тэргүүн шадар сайд АН-ын дарга Н.Алтанхуягаар даргалуулах нь буруу хэмээн үзэж ҮЗХ-ны гишүүн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга буруушаан санал хураалт явуулсан юм. 74:67 харьцаагаар ҮЗХ-ны олонхи нь Н.Алтанхуягаар удирдуулах нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэлийн хэлснээр 20 гишүүний санал энэхүү санал хураах явцад хаягдсан гэв. Харин энэ бүхнийг хурлын удирдлагууд үл анзаарсан дүр эсгэв. Үүнтэй үл эвлэрсэн нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж хурлын тэргүүлэгчээс өөрийн саналаараа хурлын бүрэлдэхүүнээс татгалзаж суудлыг орхиж гарав. Хуралдаанаар ҮЗХ-д шинээр сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхийг нь баталгаажуулах, АН-ын даргын итгэлийг сонсох, Засгийн газрын зургаан сайдын илтгэлийг таван минутаас доошгүй хугацаанд танилцуулах, хамтарсан Засгийн газраас гарах гэх мэт асуудлыг хэлэлцэх байлаа. Хурал эхлээд хамтарсан засаг дахь АН-ын сайд нар тус тус хийсэн ажлаа товчхон тайлагнав. Үүн дундаас Х.Баттулга сайдын илтгэл олон хүний анхаарлыг татав.

Х.Баттулга: Уянгын халилтай илтгэлүүдээ зогсоо “Социолизмын үеийн уянгын халилтай илтгэлүүдээс өөр юм хэлмээр байна” гэж сөөнгөдүү хоолойгоор зоригтой дуугарсан гишүүн бол Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга байлаа. Тэрбээр сайн, муу хоёр мэдээ хэлнэ гэж яриагаа эхлэв. Х.Баттулга сайд “Хамтарсан Засгийн газрын хийсэн ажлын гүйцэтгэл 82 хувьтай гэдэг нь худлаа. Ажил хийе гэхээр төсвийг нь шийдэж өгдөггүйгээс болоод одоо ихэнх ажил цаасан дээр л буусан байгаа. Ц.Нямдорж сайд “Чиний төмөр зам барихыг чинь харна аа” гэж занадаг. 100 мянган айлын орон сууц төслийн хүрээнд хамгийн сайн явагдаж байсан ажлыг зогсоосон.

an exit gov

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “МSC” компанийнхан Хятад компанитай 70 жил хамтрах тогтвортой ажиллагааны гэрээ байгуулахаар оруулж ирсэн байна. Үүнийг Сангийн яамныхан тас нууж байгаад өнөөдөр Засгийн газрын хуралдаанд тулгаж оруулах гэж байгаа” гэв. Анх хамтарсан Засагт ороход Х.Баттулга сайд багагүй баяртай байжээ. Гэтэл гурван жил дөрвөн сарын хугацаанд хамтарсан шиг ажиллаж чадсангүй. Х.Баттулга сайд “Хамтарсан Засгийн газраас гарах гэж байсан юм бол намын дарга Н.Алтанхуяг сайд нартайгаа зөвшилцөх ёстой байсан. Бүлгийн хурлын дараа мэдээлэл хийхэд нь би намын даргаас асуусан юм. “Та хамтарсан Засгаас гарах гэж байгаагаа сайд нартайгаа зөвлөлдсөн үү” гэхэд Н.Алтанхуяг дарга “Тийм ээ” гэж байсан. Үнэн хэрэг дээрээ өмнөх өдөр нь хэн ч энэ тухай дуулаагүй байсан. АН-ын дарга Н.Алтанхуягийг ганцаарчилсан тоглолт хийж, Засгаас гарах болсныг мэдэгдсэн гэж буруутгав. Ийнхүү тэрбээр илтгэлийнхээ дараа сэтгүүлчдэд тайлбар өгсөн юм.

-Хамтарсан Засгаас гарах шийдвэрийг олонхоороо анхлан шийдвэрлээгүй намын даргынхаа тухайд хэлэх зүйл байна уу?

-Намын дарга бидэнтэй зөвлөлдөлгүй дан ганц өөрийн шийдвэрээр Засгаас гарах тухайгаа мэдэгдсэн. Иймд намын бүлгийн хурлаас ҮЗХ-г хуралдуулах ёстой хэмээн шийдвэрлэж өнөөдөр хурлаа хийж байна. Засагт орох, гарах гэдэг хүүхдийн тоглоом шиг зүйл биш ээ. Өнгөрсөн гурван жил дөрвөн сарын хугацаанд Засагт орж ажилласан зургаан сайд хийсэн ажлаа тайлагналаа. Үүний дагуу хийсэн бүтээснээ ҮЗХ-ын хурал дээр тайлагная гэсэн нэгдсэн шийдвэрт хүрсэн.

-Намын даргыг солих тухай ҮЗХ-аар яригдах уу?

-Намын даргын асуудлыг ҮЗХ-аар шийдвэрлэдэггүй.

-”МСS” компанийнхан Хятад компанитай хамтран 70 жилийн тогтвортой ажиллагааны гэрээ байгуулсан гэж та хэллээ. Энэ талаар тодруулаач?

-Уул уурхайгаа түшиглэж хөгжих нь мэдээж. Ингэхийн тулд бүтээгдэх үүнийг түүхийгээр борлуулах биш боловсруулах ёстой. Гэтэл бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргах хувийн компанийн ашиг сонирхол төрийн бодлогод тусч, Хятадын эрх ашгийг агуулсан, 75 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “MCS” компанийн нөлөө хоёр намаар дамжин орж ирсэн. Энэ компанийн эрх ашгийг төрийн бүх бодлого, шийдвэртээ тусгаж ирсэн. Үндэсний язгуур эрх мартагтаж, нэг л компанийн эрх ашгаар Засгийн газрын бодлого тодорхойлогдох болсон гэв.

Х.Баттулга сайдын ярианы дараагаар С.Баярцогт сайд үүнийг няцаасан юм. “Журам ёсоороо уг хууль УИХ-аар хэлэлцэгдэнэ. Манайхан ямар нэгэн зүйлийг муутгахаараа аль нэг тал руугаа хэт туйлшраад байдаг л даа. Бид хуулиа сайтар уншиж ойлгох хэрэгтэй. Хуулиндаа 30 жилээр гэж тусгасан байгаа. Цаашид 20 жилээр сунгаж байхаар заасан. Энэ бол нээлттэй хэлэлцэгдэнэ. Яг Оюу толгойн гэрээг хэлэлцэж байсан шиг. Тэгэхээр үйл явц нь тодорхой харагдах байх” гэсэн тайлбарыг өгөв.

an exit gov

З.ЭНХБОЛД ЗУРГААН САЙДЫГ, ДЭД САЙД НАРЫН ХАМТ ЖАГСААЖ БАЙГААД БАЙЦААВ

Мөн УИХ-ын гишүүн З.Энхболд зургаан сайд нарыг хашиж, жагсааж байгаад асуулт тавьж байцаасан нь хурлыг багагүй хурцатгав.

З.Энхболд: Жил бүр 60 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Яг өнөөдөр хэдэн ажлын байр бий болсон бэ. Гэрээ байгуулаад дөрвөн жил болж байгаа болохоор 240 мянгад хүрч байгаа юу?

НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү: Ерөнхий сайд 2011 онд 72 мянган ажлын байр бий болгосон гээд зарлачихсан. Өнгөрөгч жилүүдийн ажлын байртай нийлээд 200 орчим мянган ажлын байр бий болсон.

З.Энхболд: Өрх бүрийн сарын дундаж орлого сая төгрөг болгоно гэсэн юу болсон бэ?

Сангийн сайд С.Баярцогт: 2008 оны есдүгээр сарын 28-нд Засгийн газар байгуулагдсан. Яг тэр үед дэлхий нийтийг хамарсан хямрал эхэлсэн. Бид хямралыг хамгийн богино хугацаанд давж гарсан. Хямрал болж байхад дэлхий нийтээрээ ажлын байраа алдаж, улс орнууд дампуурсан. Ийм хүнд нөхцөлд бид авч гараад 2010, 2011 онд Монгол Улсын хөгжил дээшилсэн. 2005 оноос хойш манай төсөв өссөөр байсан. Тэгэхээр 2008 онд энэ өсөлт цаашид ч үргэлжилнэ гэж тооцоод ийм амлалт хийсэн хэрэг. Тийм үед төсөөлж байсан мөрийн хөтөлбөрийг өнөөдөр асууж байгаа нь саран дээрээс бууж ирчихээд асууж байгаатай адил. Хамгийн хүнд хэцүү нөхцөлд бид амлалтаа биелүүлж ирсэн. 1.5 сая төгрөгийг уул уурхайгаа эргэлтэд оруулаад шийднэ гэсэн. 2012 оны төсвийг баталсан тогтоолоор энэ асуудлыг бүрэн шийдсэн гэв. Ийнхүү тэрээр нэг, нэгээр нь асуулт асууж хариулт авсан юм.

Сонирхолтой нь АН-ын ҮЗХ-ны хуралд УИХ-ын гишүүн МАН-ын Бага хурлын дарга С.Бямбацогт сууж байгаа харагдав. Тэрээр 15 минут орчим сууж байсан болов уу. АН-ын гишүүдийн анхааралд өртөж түүнийг гарахыг санал болгоход царай нь хувьсхийгээд гарч одов. Нээлттэй болж байсан ҮЗХ-д сэтгүүлч нарыг удалгүй гаргаж хурлыг хаалттай явууллаа.

Тухайн үед ҮЗХ-ны хурлыг улс орон даяар шууд дамжуулж байсан юм. Ийнхүү хурлыг хаалттай явуулснаар сэтгүүлчид дотор болж байгаа үйл явдлыг гаднаас сураг ажиг тавих байдлаар хоцров. Эх сурвалжийн мэдээллээр ҮЗХ-ны хурлаар хамтарсан Засгийн газраас АН гарахыг олонх гишүүд дэмжсэн байна. Энэ удаад намын даргыг солих эсэх яригдана гэсэн яриа байсан ч АН-ын даргыг огцруулах асуудлыг энэ удаадаа хэлэлцэхгүй хэмээн үзжээ.

Ийнхүү хаалттай хуралдсаар АН-ын ҮЗХны хурал үдээс хойшхон өндөрлөв. АН хамтарсан Засгаас гарах нь нэгэнт тодорхой болсон тул сайд нарын томилгоо улс төрийн анхаарал татсан сэдэв болов.

Э.ОЮУНЦЭЦЭГ, Ч.УЯНГА

Гэрэл зургийг Б.МӨНХ-ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car