antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2016 Comments are off

УИХ-ын дарга суудлаасаа буух уу

нийтлэсэн Admin

amarsanaa_1УИХ, Үндсэн хуулийн Цэцийн дунд үүссэн үл ойлголцол удаан хугацаанд үргэлжилсээр. Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд 28 удаа оролцож, 24 удаа ялагдал хүлээсэн гэх Хуульзүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилж өргөн мэдүүлсэн “Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг чуулганаар оруулж ногоон гэрлээр батлаад байгаа. Тэгвэл өнгөц харахад энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн насны хязгаарыг хуульчилж өгсөн мэт боловч үнэн хэрэгтээ Их хурлаас гаргасан шийдвэрүүдийг удаа дараа хүчингүй болгож байгаа, дуулгаваргүй Цэцийг номхотгох санаа байгаа нь тодорхой гэдэг. Тэгвэл УИХ-ын намрын чуулган завсарлах мөч ойртохтой зэрэгцэн Үндсэн хуулийн Цэцийн даргыг суудлаас нь авч хаях оролдлого хийгдэж байна. З.Энхболд Цэцийг номхотгох дайралтаа Монгол Улсын Хуульзүйн сайдаар АН нэр дэвшүүлэн ажиллуулж байсан, Монгол Улсын гавьяат хуульч, академич Ж.Амарсанаагаар эхлүүлж байна. Үндсэн хуулийн Цэцэд УИХ, Дээд шүүх, Ерөнхийлөгч гэсэн субьектээс гурав, гурван хүн нэр дэвшүүлдэг. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хувьд Улсын Дээд шүүхээс нэр дэвшүүлж, УИХ дэмжин Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон, улмаар Цэцийн есөн гишүүн хуралдаж дотроосоо түүнийг даргаар сонгосон юм. Тэгэхээр Ж.Амарсанааг Дээд шүүхээс нэр дэвшүүлсний хувьд Дээд шүүх өөрөө л татах санал гаргана. Ингэвэл Ж.Амарсанаа Цэцээс чөлөөлөгдөж, автоматаар даргын суудлаа алдах магадлалтай. Онолын хувьд бололцоотой, хуульзүйн хувьд ч нээлттэй.

Үргэлжлэлийг “Өглөөний сонин”-оос уншина уу
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car