antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2015 Comments are off

Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх шийдвэр гарлаа

нийтлэсэн Admin

145388122656a8778a9c15bНийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2013 оны долдугаар сарын 15-ны хуралдаанаар Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон нэрийдэх шийдвэр гаргасан. Ингэснээр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Чингисийн талбай хэмээн нэрлэж ирсэн юм. Тухайн үед НИТХ дахь МАН-ын бүлгийн тэргүүлэгчид эсэргүүцэж байсан боловч олонхийн саналаар дэмжсэн байдаг. Иймээс

Тэгвэл Д.Сүхбаатар жанжины зээнцэр З.Хайдар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэхүү асуудлыг өчигдөр анхан шатны шүүхээр хэлэлцэж, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож нэрлэсэн нь буруу гэсэн шийдвэрийг гаргав. Ингэснээр Чингисийн талбай гэж нэрлэсэн захирамжийг хүчингүй болголоо. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш юм. Хэрэв НИТХ-ын тэргүүлэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандвал анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно. Улмаар давж заалдах болон хяналтын шатны хуралдаанаар энэхүү асуудлыг эцэслэн шийдсэний дараа Сүхбаатарын талбай эсвэл Чингисийн талбай гэж нэрлэх эсэх нь шийдэгдэх юм. Юутай ч анхан шатны шүүхээс Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгоод байна. Дашрамд дуулгахад өчигдрийн шүүх хуралд Д.Сүхжаргалмаа гуай өөрөө оролцжээ.

Г.Ган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car