antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2011 Comments are off

Жолооны үнэмлэхний наалт дууссанаас хэвлэлт ”гацжээ”

нийтлэсэн Admin

“Замын цагдаагийн газар  жолооны үнэмлэх гаргаж өгөхгүй байна” гэсэн мэдээллийн дагуу үүнийг тодруулсан юм. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 130 гаруй жолооны дамжаа үйл ажиллагаа явуулдаг байна. Үүний 80-90 хувь нь тогтмол  буюу долоо хоног бүр Замын цагдаагийн газарт жолооны үнэмлэх гаргуулахаар захиалга өгдөг аж. Харин өчигдрөөс эхлэн Замын цагдаагийн газарт жолооны дамжааныхан болон холбогдох хүмүүс гомдол гаргаж эхэлсэн байна. Тодруулбал, Замын цагдаагийн газрын жолооны үнэмлэхийг хэвлэдэг “Димайти” компани нь үнэмлэхний гадаргуунд наадаг хальсан бүрхүүлийг цаг хугацаанд нь хэвлэх үйлдвэрт өгөөгүй учраас ийнхүү хэвлэлт “гацжээ”. Нарийн учир  нь “Димайти” ХХК-д байгаа талаар Замын цагдаагийн газрын холбогдох мэргэжилтэн бидэнд хэлсэн юм. Үүний дагуу “Димайти” ХХК-иар орж зарим зүйлийг тодруулав. Тэд  “Хамгийн сүүлийн хэвлэлтээс хойш бараг долоо хонож байна. Манай компани жолооны үнэмлэхний материалыг гаднаас оруулж ирдэг. Нарийн гадаргуун хальсыг европоос, Харин үнэмлэхний эхийг Хятадаас авчирдаг. Тээвэрлэлтийн асуудал дээр нилээд чирэгдэл учирч байгаа. Манай хальсан материалыг тээвэрлэж байгаа чингэлгийн чиглэл өөрчлөгдсөнөөс ийнхүү удаж байгаа байх. Түүнээс биш манай талаас ямар ч чирэгдэл учруулаагүй. Уг нь жилдээ хоёр гурван удаа тээвэрлэдэг л дээ” гэсэн юм. Тэгэхээр жолооны үнэмлэхний хальсан гадаргууг тээвэрлэж байгаа хаа нэгтээ саатсанаас болоод манай жолооч нар хохирч байгаа аж.

Харин жолооны үнэмлэхний хувьд Замын цагдаагийн хэвлэх үйлдвэрт өдөрт 300 гаруй хувь хэвлэгдэх боломжтой гэсэн. Учир нь ганцхан хэвлэх машинтай юм байна. Энэ талаар хэвлэх үйлдвэрийнхээс тодруулбал, “Өдөртөө ачаалал ихтэй. Тиймээс дээд тал нь 300 хувь л хэвлэхгүй бол ганц машины хүчин чадал хүрэхгүй” гэсэн хариулт өгсөн. Сонирхуулахад нэг үнэмлэхийг чанартай сайн хийхийн тулд гурван минут зарцуулдаг юм билээ. Замын цагдаагийн газрын  жолооны үнэмлэх хариуцсан мэргэжилтний хэлж буйгаар ойрын 14 хоногт хэвлэлтээс нэг ч үнэмлэх гарахгүй гэдгийг анхааруулав. Яагаад гэвэл  үнэмлэх хариуцсан  мэргэжилтнүүд  “ирэх сараас наашгүй байх” хэмээн ярьж байна.

Уг нь анх наймдугаар сарын 10-нд уг хальс тасраад, есдүгээр сарын 7-ноос хэвлэж эхэлжээ . Гэвч есдүгээр сарын 28-нд хальс  дахин дуусч ийнхүү хэвлэлтэнд “гацаа” үүссэн юм байна. Шинээр гарах гэж байгаа жолооны үнэмлэх, өмнө нь алга болгосон үнэмлэх гээд олон тооны үнэмлэхүүд хүлээгдэж байгаа нь иргэдийн ажлыг хүндрүүлж байгаа талаар Замын цагдаагийн газарт цугласан хүмүүс бухимдаж байв. Өдөрт дор хаяж 150 үнэмлэх гээгдүүлсэн бичиг баримтын санд бүртгүүлдэг талаар мэргэжилтнүүд онцолсон. Иргэдийн ярьж буйгаар үнэмлэхээ алдсан тохиолдолд бүх дүүргүүдийн замын цагдаагаас “Бичиг баримт цагдаад хураалгаагүй” гэх утгатай бичиг хийлгэж ирээд Замын цагдаагийн газраас шинэ үнэмлэх гаргуулж авдаг аж. Биднийг очих үеэр  “Жолооны үнэмлэхгүйгээр машин барихгүй байх арга алга. Тэглээ гээд хууль зөрчих хэцүү. Бидний үнэмлэхийг гаргаж өгөхийг хүсэж байна” гэсэн арав гаруй хүн Замын цагдаагийн газрын гадаа бухимдал тээн зогсож байсан юм.


Б.Баатар

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car