Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 35-38 градус, өдөртөө 25-28 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 41-43 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.
2016 оны 01 дүгээр сарын 23-наас 01 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Холбоотой мэдээ
Comments are closed.