antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 Comments are off

Насанд хүрээгүй алуурчдын ялыг хэвээр үлдээжээ

нийтлэсэн Admin

Өнгөрсөн жилийн 5 дугаар сарын хавьцаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байсан 20 настай охины амийг санаатай хороосон хэргээр насанд хүрээгүй Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарын хэсэг хүүхдүүдийг хэрэгт холбогдуулан шалгаж, үйлдсэн болохыг тогтоосон. Анхан шатны шүүхээс эдгээр хүүхдэд холбогдох хэргийг хянан үзээд 15-16 жилийн хоригдох ялаар шийтгэх тогтоол уншсан юм.

Харин анхан шатны шүүх хурлын дараачаар Э.Ууганбаярын өмгөөлөгч давж заалдахаар болж байгаагаа мэдэгдэж, энэ хэрэгт зөвхөн Ууганбаяр оролцсон гэдэг нь нотлогдоогүй хэмээн мэдэгдэж байсан. Тэгсэн ч өнөөдөр хуралдсан Давж заалдах шатны шүүх насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийн өмнөх шүүхээс оноосон ялыг хэвээр баталлаа. Шүүх хуралд өмгөөлөгчөөр Г.Хишигжаргал, Б.Ганбаатар, Б.Баясгалан, илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од нар оролцов.

Хэргийг сануулбал, Тэд өнгөрсөн оны зургадугаар сард Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг, Шархадны гэр хорооллын орчимд машин унах хүсэлдээ хөтлөгдөн, 20 настай охиныг хөнөөж, цогцсыг шатааж байсан юм. Тэднийг автомашин жолоодон хотын хөдөлгөөнд оролцож байхад нь Замын цагдаагийн ажилтнууд саатуулан шалгасан байна. Гэтэл тэд жолооны үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож байжээ. Иймд тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд машиныг нь тавиулаад өөрсдийг нь саатуулан хэний машиныг ямар зорилгоор жолоодож яваа талаар нь тайлбар авсан байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car