antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2016 Comments are off

АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулна

нийтлэсэн Admin

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хурал энэ сарын 20-нд буюу маргааш болно. Тус хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодрууллаа.

1453165417569d8b695418d-ҮЗХ-ны хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

-Намын ҮЗХ-ны татварын хувь хэмжээ 2000 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан. Энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн үндсэн дүрэмд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Энэхүү өөрчлөлт нь Үндсэн хууль шиг өндөр ирцээр батлагддаг юм. Цөөнгүй гишүүн хөдөө орон нутаг, гадаадад ажлаар явсан байна. Хэрэв ирц хүрвэл үндсэн дүрэмд өөрчлөлтийг оруулах байх.

-Яг ямар өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж байна вэ?

-Бусад нам манай намд нэгдэх асуудлыг гэрээгээр зохицуулна энэхүү гэрээ нь үндсэн дүрмийн салшгүй нэг хэсэг байна гэсэн заалтыг оруулах байх.

-Ирэх 2016 оны сонгуульд ИЗНН, МҮАН-тай нэгдэхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Дээрх өөрчлөлтийг ИЗНН болоод МҮАН-д зориулж хийж байна гэж ойлгож болохгүй. Манай намд ямар ч нам нэгдсэн гэсэн намын дүрэмд тодорхой зохицуулалт байх ёстой гэж үзэж буй юм. Үүнийг зориуд онцолмоор байна.

Д.ЖАРГАЛ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car