antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2016 Comments are off

НӨАТ-ын сугалаанаас 1044 азтан тодорлоо

нийтлэсэн Admin

8fb96427c51e90d8original

        Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, ААН-үүд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай төлбөрийн баримтыг хэвлэж эхэлсэн билээ. НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгох бөгөөд иргэд ирэх оны нэгдүгээр улиралд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг авах юм. Харин сугалааны тохирлыг орон даяар сар бүрийн гурав дахь Ням гарагт зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахаар болсон. Өчигдөр НӨАТ-ын сугалааны анхны тохирлоос 1044 азтан тодорч нийт 32 сая 320 мянган төгрөг хожлоо.

        64eb108e84aa5183original

Өчигдрийн тохиролд энэ сарын нэгнээс 10-ны хооронд хэвлэгдсэн баримт бүх баримт сугалаанд оролцсон юм. Үүнээс сугалааны дугаарын сүүлийн гурван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн гурван цифртэй таарсан 946 иргэн зургаадугаар зэргийн урамшуулал буюу тус бүр 20 мянган төгрөг, сүүлийн дөрвөн цифр таарсан 89 иргэн тус бүр 100 мянган төгрөг, сүүлийн 5 цифр таарсан есөн иргэн тус бүр 500 мянган төгрөг хожлоо.

Б.Төгөл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car