antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2016 Comments are off

Сонсдоггүй, ярьдаг форум

нийтлэсэн Admin
8008-11012016-1452500979-1228603220_700x700

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулав.

Форумын зорилго нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийг иж бүрнээр нь хамруулан банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын харилцан уялдсан цогц хөгжил, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж тулгамдаж буй асуудал, боломж, гарцыг хамтдаа тодорхойлох байсан. Гэвч зорилгоо биелүүлж чадсангүй хэмээн оролцогчид дүгнэж байв.

Уг нь санхүүгийн зах зээл иж бүрнээрээ адил төвшинд, хүртээмжтэй болвол өнөөдрийн эдийн засгийн хямрал эдийн засгийг элгээр нь хэвтүүлж чадахгүй хэмээн эдийн засагчид хэлж байна. Энэ хурлын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Өнөөдөр Монголын эдийн засаг цөөн хэдхэн салбараас хамаарч байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг арилган, олон салбарт тулгуурласан, тогтвортой хөгжлөөр замнаx нь бидний эрхэм зорилт юм. Энэ зорилтын хүрээнд, үндэсний компаниудыг санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодын зах зээлээс бүрдүүлэх боломж нөхцлөөр хангах, ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэл даах санхүүгийн системийг бий болгоход бид онцгой ач холбогдол өгч байгаа ” гэдгийг онцлов. Үнэн хэрэгтээ аж ахуйн нэгж, хувь хүн хэн ч байсан хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох боломжтой. Гэвч одоогоор бүтэшгүй зүйлийн нэг мэтээр ойлгох нь харамсалтай. Учир нь энэ зах зээлийн талаарх ойлголтыг нийтэд хүргэж чадахгүй байгаа хэрэг. Тиймээс энэ салбарынхан өөрсдийн үйл ажил­лагаа, үр өгөөжийг бусдад таниулахад анхаарлаа хандуулах бол­сон хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Энэ форум бусдаас ялгарах зүйл огтхон ч байсангүй. Сайд, дарга нар үг хэлж, хэдэн эдийн засагч, мэргэжлийнхэн илтгэл тавьснаар өндөрлөв. Хэдийгээр мэргэжлийн байгууллагын төлөөлөл бусад хүмүүсийг хамруул­сан ч тэдэнд үг хэлэх боломж олдоогүй юм. Иймэрхүү арга хэмжээг зохион байгуулахдаа томчууд нь ярьж бусад нь толгой дохин зөвшөөрдөг тогтолцооны гажгийг засах хэрэгтэйг оролцогч төлөөлөгчид сануулж байна.

Харин албаныхан өөр байр суурьтай байв. Учир нь тэд өөрсдийн юу бодож буйгаа хүссэн ч эс хүссэн ч хүмүүст сонордуулсан юм. Форумыг зохион байгуулж буй Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа “Санхүүгийн зах зээлийг 10 жилийн хугацаанд яаж хөгжүүлэх вэ гэдэг баримт бичгийг боловсруулсан. Энэ зах зээлийг таван үндсэн чиглэлээр хөгжүүлнэ. Тухайлбал, санхүүгийн зах зээл улс орныхоо эдийн засагт үүрэг их гүйцэтгэдэг, ДНБ-ий 10 хувьд хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хийж чаддаг болоосой гэдэг зорилго тавьсан” гэв. Үүний тулд үйлдвэрлэгчдэд, бизнесийнхэнд ямар санал байгаа тухай хэн ч сонирхоогүйд тэд гомдолтой байгаагаа хэлж байлаа. Хэдийгээр санхүүгийн зах зээл даяарчлагдаж байна гэдэг ч бид түүнд нь хамааралгүй байсаар. Гарц, гаргалгаа хайж биш өөрсдийн “Пи Ар”-ыг өсгөхөд чиглэсэн сонсдоггүй, ярьдаг чуулганаас цаасан дээр бичсэн үсэг үлдэж, амьдрал дээр хоосон зардал шингэв. Хэдийгээр санхүүгийн зах зээл дээр идэвхтэй тоглогч байж хөгжих учраас 10 жилийн дараа Зүүн хойд Азийн худалдааны том урсгалыг түшиглэсэн санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн тухай албаныхан хэлж байгаа ч энэ нь мөрөөдөл төдийхөн. Мэдээж бусад оронд туршиж амжилтанд хүрсэн чөлөөт бүс байгуулна гэж хэлэхээ албаныхан мартаагүй ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car