antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2016 Comments are off

Бээжингийн бодлогыг сөрөх шинэ эрин Тайваньд эхлэв үү

нийтлэсэн Admin

1453081586569c43f2bbdd2Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан дэвшилтэт намын нэр дэвшигч Цай Ингвен илт давуу ялалт байгуулжээ. Арлын Хятадыг эх газрын Хятадаас бүрэн тусгаар байлгах үзэл санаагаар өвч хуягласан нэр дэвшигчид тайваньчууд итгэл хүлээлгэсэн нь учиртай.

Тиймээс өдгөө 59 настай Цай Ингвенийг Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болоод зогсохгүй БНХАУ-ын бүрэлдэхүүнд ойрын арван жилийн дотор багтаж болзошгүй гэсэн шинжээчдийн сүүлийн үед баримталж байгаа дүр зургийг эргүүлэх магадлалтай Ерөнхийлөгч хэмээн нэрлэж эхэллээ.

Хэдийгээр Цай Ингвен эх газрын Хятадтай харилцаагаа хэвээр хадгалахын зэрэгцээ харилцан нэгнээ хүндэтгэж, өдөөн хатгалга хийхгүй байхын төлөө ажиллахаа мэдэгдсэн ч түүний төлөө саналаа өгөгсдийн дийлэнх болох тусгаар улс байхын төлөө үзэл санаатай залуус, ард иргэдийнхээ итгэлийг алдах хүн биш хэмээн шинжээчид үзэж байна.

delhiidahind_1Угаасаа л сонгуульд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө Тайванийн тусгаар тогтнолын асуудлаар хатуу байр суурь баримталж байгаагаа зарлан гол оноогоо авсан тул Цай Ингвений засаглалын үед Хятад, Тайванийн харилцаа тийм ч таатай байхгүй л болов уу. Хятадын иргэний дайны дараа арлын Тайвань болон эх газрын Хятад хэмээн хоёр хуваагдсан хятадуудын харилцаа 2008 онд засгийн эрх баригчид солигдсоноос хойш илт сэргэсэн гэж болно.

 Тайвань тусгаар тогтнолын талаар байнга дурсаад илт дайсагнасан харилцааг баримтлаад байвал цэргийн хүч ашиглахаа Бээжингийн үе үеийн удирдагчид мэдэгдэж ирсэн. Харин Си Зиньпиний үед Тайванийн талаар эдийн засгийн асуудлууд голлосон тун дөлгөөн бодлого явуулж байгааг найрсгаар уусгах, тусгаар үзэл бодлыг аажмаар тугалган жад мэт болгох гайхалтай үр дүнтэй дипломат бодлого явуулж байна хэмээн бичсээр ирсэн юм. Тайванийн зүгээс ч дэлхий дахин хүртэл хүчирхэг Хятадын эдийн засгийн өсөлтийг хүлээн зөвшөөрч байхад бөөрөнд нь байгаа бид сөрөөд яах вэ гэсэн бодлого явуулж эхэлсэн байдаг.

Гэвч Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг эсэргүүцэх байдал залуу үеийнхэн дунд их байдгийг удаа дараагийн социологийн судалгаанууд илтгэсээр иржээ. Ингээд Ардчилсан дэвшилтэт намын эмэгтэй нэр дэвшигчийн хувьд залуу үеийнхний энэ үзэл бодлыг хөөргөдсөнөөр ялалтынхаа гол түлхүүрийг олсон гэж хэлж болно.

Харин одоо байдал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Өрнөдийн хэвлэлүүдэд бичигдэж байгаагаар Цай Ингвен хэдийгээр зоригтой байгаа ч цаг нь тулахад Бээжингийн өөдөөс хөдлөхөд бяр дутна хэмээн дүгнэж байна.

БНХАУ Тайванийн харилцаанд АНУ ихээхэн үүрэгтэй оролцдог. Сүүлийн жилүүдэд Тайпей, Бээжингийн харилцааны дулаарлыг америкчууд ихэд бачимдан хүлээж авсаар байсан. Тэгвэл одоо Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа Бээжингийн бодлогод хэрхэн саад хийх учраа төдийлөн олохгүй байсан америкчуудын загатнасан газар маажсан мэт цаг эргэж байна гэж хэлж болно.

Мэдээж хэрэг Цай Ингвений бодлогыг америкчууд хөөргөдөн залж, чиглүүлснээр ард нь Хятадтай хийх гадаад бодлогын өрсөлдөөндөө хожих, ашигтай нүүдэл хийх боломжтой болно гэсэн үг. Тайваньчууд өөрсдөө л хүсэхгүй бол эх газрын болон арлын Хятадыг хооронд хагаралдуулаад байх тэр бүр олдохгүй байсан боломж одоо гарч ирж байгаа тухай Оросын хэвлэлүүдэд ч бичиж байна.

Магадгүй Цай Ингвенийг Мьянмарын Ан Сан Су Чигийн нэгэн загвар болгож алдаршуулсах замаар одоо л Тайванийг НҮБ-д элсүүлэхээр зүтгүүлэх оролдлогыг Вашингтон явуулна хэмээн шинжээчид үзэж байна. Гэвч дэлхийн эдийн засгийн уналтыг торгоож асар хөрөнгийн бөөгнөрөл, долларын хадгаламж зэрэг эдийн засгийн томоохон үзүүлэлтүүдийг тээж яваа Хятадын эсрэг НҮБ-ын тавцанд кноп дарах орнууд ховор. Манай улс хүртэл гадаад бодлогодоо нэг Хятадын үзэл баримтлалыг тээж явдаг зэргээс харахад Тайвань НҮБ-ын гишүүн болох нь ойрын хэдэн жилдээ л боломжгүй мэт.

Ямартай ч Тайванийн эмэгтэй Ерөнхийлөгч АНУ-ын дэмжлэгтэйгээр Бээжингийн бодлогын эсрэг хэрхэн сөрөн зогсохыг бид энэ жилээс эхлэн ажиглах бололтой. Спратли арлуудын орчимд болон Өмнөд Хятадын тэнгис дэх улс орнуудын маргаанууд ч энэ сэдвээр хөшүүрэг болгон улам даамжрах магадлалтай юм.

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car