antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2016 Comments are off

Гоё хүүхэн одтой, Найман цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр

нийтлэсэн Admin

143855794155bea6f55485fӨнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 09. Сумъяа гараг.  Гоё хүүхэн одтой, Найман цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Үхэх.Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car