antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 Comments are off

Өргөн хэрэглээний барааны үнэ төчнөөн төгрөгөөр нэмэгдэнэ гэж хэлэх боломж алга

нийтлэсэн Admin

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль хяналт зохицуулалтын газрын мэргэжилтэн М.Мөнхбаяраас энэ тухай тодрууллаа.
-Нефть импортлогч компаниуд шатахууны үнийг нэмчихлээ. Танай байгууллагын зүгээс  эдгээр монополь компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?
-Манай байгууллагаас үнэ дээр ажиллах эрх зүйн чадамж байхгүй. Өрсөлдөөний тухай хуулиар бол ШӨХТГ зөвхөн монополь буюу өрсөлдөөнгүй салбарт үнийн зохицуулалт хийдэг. Нефтийн салбар бол харьцангуй өрсөлдөөнтэй зах зээл. Өрсөлдөөнт зах зээл учраас ШӨХТГ-аас үүн дээр зохицуулалт хийх боломж байхгүй.
ШӨХТГ-аас хэдхэн тохиолдолд  зохицуулдаг. Зүй ёсны монополь аж ахуйн нэгжүүд дээр үнийг нэмэгдүүлэхэд зөвшөөрөл олгож байгаа. Нөгөө талаас Өрсөлдөөний тухай хуулийн 11-т зааснаар аж ахуйн нэгжүүд үнээ үгсэн хуйвалдаж нэмсэн тохиолдолд хууль зөрчсөн гэж үздэг. Үүнээс өөр тохиолдолд манайх оролцохгүй.
-Шатахууны үнэ 230-260 төгрөгөөр нэмэгдэхэд таксины үнэ хэрхэн нэмэгдэх вэ. Танайх энэ талаар судалдаг байх, тийм үү?
-Өргөн хэрэглээний үнэд байнга судалгаа хийдэг. Шатахууны үнэ 260-280 төгрөгөөр нэмэгдэхэд бараа, бүтээгдэхүүний үнэ төчнөөн төгрөгөөр нэмэгдэнэ гэж хэлэх боломж алга. Ер нь зах зээлийн үнэ, төлөвт манайхаас байнга судалгаа шинжилгээ хийдэг. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдлээ гээд зохицуулах боломж хомс юм л даа. Түүнээс биш хэн нэгэн дээр очоод та талхаа төдөн төгрөгөөр л зар, үүнээс хэтэрч болохгүй гэж хэлэх үндэслэл байхгүй.

 

www.mongolnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car