antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2016 Comments are off

Индонезид “Лалын улс ” бүлэг эрчимжиж байна

нийтлэсэн Admin

caf5a6dc05a62d8dbd20a0f33f84d9a1

Индонезийн албаныхны тооцооллоор Лалын улс бүлгийн 200-300 дэмжигч тус улсад байгаа гэв.Пүрэв гарагт нийслэл хот Жакартад болсон буутай халдлагыг Лалын улс бүлэг үйлдсэн гэдгээ хүлээсэн. Тус халдлагаар долоон хүн амиа алдсаны тав нь халдлага үйлдэгч этгээдүүд байсан юм.

Лалын үндэстний хамгийн том төлөөлөл болсон Индонези улсад “Лалын улс” бүлгийнхэн шинээр гишүүд, дэмжигчдийг  өөрсдийн эгнээндээ элсүүлэх нь ихэсчээ. Олон зуун Индонезичууд Лалын улс бүлэгтэй нэгдэхээр Сири рүү одож байгаа тухай судлаачид хэлж байна.

2014 оны дунд үеэс эхлэн тус улс дах Лалын улс бүлгийн үйл ажиллагаа эрчимжиж эхэлсэн аж. Индонези улсын терроризмтэй тэмцэх хэлтсээс Парист болсон халдлагын дараачаас Лалын улс бүлэг Индонезид халдлага үйлдэх нь өссөн бөгөөд 12-р сарын байдлаар 384 Индонези хүн Сири, Ирак дах Лалын улс бүлгийн эгнээнд нэгдэхээр нутгаасаа гарчээ.

Тус хэлтсийн мэдээллээр, Сири улсад 611 Индонези хүн зэвсэгт бүлгийн ажиллагаанд бэлтгэгдэж байгаа аж. Гэсэн хэдий ч, тэдгээр иргэдээс цөөнгүй тооны хүн нутагтаа буцаж ирсэн гэдгийг хэлсэн юм.

Лалын хамгийн хүчирхэг гүрэн улсыг байгуулна гэж уриалдаг Лалын улс бүлэгт нэгдэж буй иргэд гол төлөв гэр бүлийн хамтаар явдаг байна.

И.Мөнхцэнгэл

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car