antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2016 Comments are off

Элэгний хатууралтай ЭДИЙН ЗАСАГ

нийтлэсэн Admin
olloo_mn_1425255166_edz13

Хүн хийгээд амьтанд элэг гэж нэг эрхтэн байх. Бусад оронд яадгийг мэдэхгүй юм. Манайхан эл эрхтэнийг ихэд дээдэлдэг нь

сонин. “Элгэн садан”, элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон, элгэн тараг” гэж ирээд л ярина шүү дээ. Ийм л энхрий эрхтэн байгаа юм. Элэг бол цус төлжүүлэх хоол боловсруулах гол эрхтэн төдийгүй хор шүүх биологийн том лаборатори билээ.

Түүнийг орлуулан бүтээе гэвэл, Нэгдсэн нэг, гуравдугаар эмнэлгийг нийлүүлсэнтэй адил аварга барилга бариад, орчин үеийн төхөөрөмжөөр тоноглоход дөхнө гэсэн багцаа тооцоо бий. Хүний бие махбодод орших эрхтэнүүд дотроос ургадаг буюу нөхөн төлждөг цорын ганц аварга булчирхай ч гэдэг. Өөрөөр хэлбэл, хагасыг нь тайрахад хэдэн сарын дараа бүтэн болчихдог хэрэг л дээ. Элэгний гол эмгэг бол түүний үрэвсэл буюу шар өвчин. Даамжирвал хатуурал, тэгээд хавдар болно.

Сэдвээ тодотгохын тулд энэ удаа хатуурлыг нь сонгоцгооё. А вирус буюу бохир гарын гэх шар бүрэн эдгэдэг эмгэг юм. Харин В, С вирусын шар эдгэхгүйгээр барахгүй хатууралд хүр-гэдгээрээ онцлогтой. Дээрх хоёр вирусын нөлөөгөөр элэгний эс, эд үхжин барзайн хатуурдаг билээ. Хатуурсан эд элгэнд цус хүргэдэг хаалган вен гэх аварга судсыг дарж, хавчсанаар өнөө судас боолгосон гол, горхи мэт цүлхийн сийрэгждэг. Түүгээр нь цусны сийвэн нэвчин хэвлийн хөндий рүү юүлэгддэгонцлогтой. Эмнэлгийн хэлээр түүнийг аецит гэх агаад монголоор хэвлийд шингэн хуралдах гэнэ. Тийм хүний гэдэс тогоо шиг юм уу тулгар эх шиг томордог. Ийм үед улаан хоолойн венийн судас мөн өргөсөн, улмаар хагарч цус нь ходоодонд орно. Ходоодны хүлийн нөлөөгөөр нөжрөн, том том хүрэн нөж бий болж түүгээрээ бөөлждөг. Монголчууд түүнийг элгээрээ бөөлжлөө хэ-мээн эндүүрдэг юм. Юу боллоо гэж ходоод, гэдэсний гадна оршдог элэг амаар гарч ирэх билээ. Элэгний 90 гаруй хувьдаа эдгэхгүй дээ. Эдгэсэн тохиолдол хуруу дарам цөөн бий. Хурандаа Жамсран гэдэг хүний амьдрал түүний ганц амьд жишээ болох биз.

80-аад оны эхээр ийм өвчнөөр өвчилсөн Жамсран гуай Хэнтийн хөвчид гурван жил бопоод эдгэсэн түүхтэй.
Одоо үндсэн сэдэвтээ орцгооё. Манай эдийн засаг энэ өвчинтэй яг адилхан санагдах болов. Жамсран гуайд тохиолдсон шиг “сохор аз” тохиохгүй л бол эдгэрэх магадпал тун бага гэж болно. Би мэргэжпийн эдийн засагч биш тул элдэв онол, тоо баримт дурдахгүй. Зөвхөн хар ухаан буюу өөрийнхөө савны хэмжээгээр өгүүлсү. Өнгөрсөн Шинэ жилээр их сонин юм ажиглагдав. Айлын хүүхдийн ёолкон дээр 10, 5 мянган төгрөг тавин ханхалздаг монголчууд 500, 1000 төгрөг тавьтлаа шалдаа буужээ. Шинэ жилийн баяр ч сүр дуулиан багатай өнгөрөв. Өмнө нь манай хоёр ч том баяр тохиосон учраас тэгсэн байж мэднэ. Энэ янзаараа бол Шинэ жил гэдэг баяр “Баярын жагсаалт’’-аас гарч мэдэхээр байна. Цасан охидоо дагуулан бэлэг тараадаг өвлийн өвгөн бараг харагдсангүй гэхэд болно. Гадаадын зарим хэвлэлд “Санта Кlаус өвөө нас барсан” тухай үнэн худал нь мэдэгдэхгүй хошин гэхээр мэдээлэл ч гарлаа.

Ямар ч байсан бидний багынх шиг “ёолк” дахин ирэхээргүй болсон мэт болсныг нуух юун. Сайхан баяр байсан даа, уг нь. Баяр нь жулдав уу, бидний бэл бэнчин хомсдов уу? Мэдэх юм одоогоор алга даа. Мартсанаас мал мэнд үү гэгчээр монголчуудын хүнсний хэрэгцээ болсон махны үнэ шалдаа хүртэл буусан нь сонин. Монголчууд өнөөдөртөө махан хоол идэж байгаа нь нэг талаас сайн хэрэг. Өмнө нь махны үнэ килограмм нь 10 мянган төгрөгт хүрч байхад манайхны олон айл, өрх мацаг барьж байсныг мартаж болохгүй. Харин нэг хачин юм ажиглагдав. Махны үнэ 10 мянган төгрөгт хүрч асан үед гуанзны бууз, хуушуур ширхэг нь 700 төгрөг болсон. Махны үнэ 3000 төгрөг хүртэл буюу гурав дахин унаад байхад мөнөөх бууз, хуушуурын үнэ огт хөдлөхгүй байгаа нь хачин. Уг нь зах зээлийн хуулиар бол мөн л гурав дахин буух учиртай биш үү?

Гурав дахинаа байг гэхэд ядахдаа хоёр дахин унамаар юм. Харин хорооллын зарим гуанз, ресторан бүх хоолоо 3500 төгрөг хэмээн тэгшитгэжээ. Уг нь хоол нь 4000-4500 төгрөгийн үнэтэй байсан билээ. Бизнесийн ухаан байж мэднэ. Ер нь тийм ч байх л даа. 3500 төгрөгөөр хоол идчихэд болно л доо.

Манайх хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гаднаас импортоор авдаг өвөрмөц онцлогтой орон. Тэгээд дийлэнхийг нь өмнөд хөршөөс шүү. Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг нь мэдээж. Шуудхан хэлэхэд үндэсний аюулгүй байдал бүрэн буюу эргэлтгүй алдагдсан орон гэхэд болно. Ерээд оноос өмнө элэгний өвчнөөр нас барах нь үхпийн шалтгааны гуравт жагсаж байсан бол одоо тэргүүлэх болсон нь ч үүнтэй холбоотой гэхэд хилсдэхгүй. Тэдний арга залийг бид мэддэг ч дийлэхээсээ нэгэнт өнгөрчээ. Хамаг “хулхи” бүтээгдэхүүнээ наашаа юүлчихдэг билээ. Ерээд оны сүүлчээр яалаа? Казахстаны Семипалатинск районы тусгай бүсэд тариалсан, өөр зориулалттай цацрагийн нөлөө бүхий манжинг манайд оруулж байсан удаатай. Түүнээс болсон уу, монголчууд манжингаас өнөө ч цэрвэсээр л байна. Хятад гоймонгоос болж хичнээн ч хүүхэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд ходоодоо тайруулав даа. Хашрахгүй л юм даа. “Гоймондоо” гэдэг газар хаа сайгүй байсаар л байх юм даа. Хятад архи, пиво харин харагдахгүй болсон нь сайн хэрэг. Бидний үеийнхэн Хятадын “Ант водка”, “Өвгөнт” гэх архи, пийжүү хэмээх шар айргийг мөн ч их цөлсөн дөө. Гор нь одоо л гарч байх шиг.

Халдварт өвчин судпалын үндэсний төвийн элэгний эмгэг судлалын тасаг, Хавдар судлалын үндэсний төвийн мөн тасаг, Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн дотрын тас-гууд элэгний эмгэггэй хүнээр дүүрчээ. Эдний эмчилгээнд хө-рөнгө ихээр урсаж, туйлдсан эдийн засгийг маань “сэхээнд” ортол хүндрүүлж байна. Зарим нь бүр Бээжин, Шанхай, Хөх хотыг зорин, хэмжээтэй валютаа дундартал нь зөөж байна. Монголчууд олноор өвдөж, Хятадыг зориод байвал тэдэнд ашигтай нь хэнд ч ойлгомжтой бус уу? Чухам ямар хүнсний бүтээгдэхүүн оруулж ирээд байгааг хянадаг гэх Гаалийн баталгаат лаборатори гэдэг нь тийм ч найдвартай эд биш бололтой. Түүгээр хянуулаад оруулж ирсэн хүнсийг энд дахин шинжлэхэд элдвийн юм гарах юм байна шүү дээ. Лаборатори бүхэн адилхан баймаар. Эсхүл тэдгээр багаж, төхникийн ард хэн суугаагаас болдог юм болов уу? Энэ чиглэлээр олигтойхон төгссөн мэргэжилтнүүд нь хот, сууринд үлдээд, тааруухан дүүргэсэн, ажил олдоггүй нөхөд тэнд очдог юм болов уу? Анагаахын нэгэн багшийн маань хэлснээр, аппарат, багаж адилхан ажилладаг юм. Ард нь хэн сууна вэ гэдгээс их юм, бүр хүний хувь заяа шийдэгддэг юм гэж билээ. Хатуу боловч үнэн үг мэт санагдана. Аюултай буюу баталгаагүй хүнс амь наснаасгадна эдийн засагт мөн ч халгаатай даа.

Манайд бас нэгэн үл ойлгогдох юм буй. Байгалийн бялаг болон түүхий эдээ боловсруулаагүй, тэр чигээр нь шууд гадагш гаргадаг билээ. Тухайлбал, байгалийн кокежсон нүүрсээ Хятад руу тонныг нь 30 гаруйхан ам.доллараар хэдэн мянган тонноор нь урсгадаг. Алдагдалтай ч гэсэн асар ихээр нүүрсээ экспортлодог нь сонин гэхээсээ илүү хачин. Өөрсдөө буюу иргэд нь өвлийг осгочихолгүй нэг давбал их юм. Дотооддоо, иргэддээ зардаг ханш нь экспортын үнээс дэндүү өндөр байдаг, ядаж адилхан байж болдоггүй л юм байх даа. Зөвхөн нүүрсэн дээр гэхэд л энэ шүү дээ. Шинжээчдийн үзэж байгаагаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнэ буурчээ. Тухайлбал, газрын тосны экспорт 33, нүүрсний 27 хувиар буурсан байна.
Ерөнхийдөө уул уурхайн бүтэгдэхүүний экспорт 7.4 хувиар “унасан” нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн нь гарцаагүй. Цаашид газрын тос, нүүрс, түүгээр үл барам алт, зэс, молиб-дений экспортын орлого ч буурах төлөвтэй гарчээ. Манайхан ОУВСанд ихээхэн найдлага тавьдаг ч тэдний шахалт, шаард-лага тэвчиж, давахын аргагүй билээ.

Тэд ядарсан Грекийг яаж сөхрүүлснийг бид мэднэ шүү дээ. Грекийн Засгийн газ-рын тэргүүн Алексис Ципрас арга ядсан мэдэгдэл хийснийг зарим нь санаж байгаа байх. Тэрбээр, зургаан жилийн турш хэмнэлтийн горимд бүсээ чангалан амьдарч байгаа грекчүүдэд ОУВС хэт увайгүй, харгис шаардлага удаа дараа тулгасан хэмжээ манайд ч ингэж л загнах биз. Манайхан ОУВС-д өмнө нь нэг хандаж 18 сарын хугацаатай 229.2 сая ам.долларын хөтөлбөрт хамрагдаж байсан билээ. Харин одоо дахин хандах болсныг олон улсын экспертүүд “Монгол Уле бодлогын хувьд бүрэн дампуурчээ” гэж дүгнэж байгаа аж. Энэ нь манай улсын эдийн засаг бүрэн дампуурсныг хэлээд байгаа хэрэг л дээ. Ингэтлээ дампуурсан эдийн засаг эргэж сэргэх болов уу даа.

Хүнээр бол манай эдийн засаг ийнхүү элэгний хурц, архаг үрэвслээр өвдөж байгаад одоо бүр церрорз буюу элэгний хатууралтай болжээ. Манай эдийн засгийн “хэвлий” хасаг тогоо мэт цүлхийн “усжсан” байна. Хүний хэвлий дэх усыг 3-5 удаа л авдаг. Дахин дахин “усждаг” юм. Эцэст нь амийг нь авч одох бүлгээ. Манай эдийн засгийн “хэвлий” дэх усыг хэдэн удаа авах юм бол доо, хөөрхий. Үсрээд л 3-5 удаа авна биз. Чухам л хурандаа Жамсран гуайд тохиосон мэт “аз” гийхгүй л аваас манай эдийн засгийн “элэгний хатуурал” хорт хавдар болох дэг шүү. Тэгэх аваас эрт оношлоод хавдартай элгийг нэг тайрах, эсвэл “Энэтхэгт очин нэг солиулах” ийм л хоёр зай үлдэх шив дээ. Хавдар нь гуравдугаар шатанд орвол дийлдэхгүй. “Монголын эдийн засаг бүрэн дампуурсан” гэж гадныхан юу хэлнэ вэ? “Элэгний хатууралтай эдийн засаг аа” гэж…

Г.Мөнхнасан /МАШ НУУЦ #01/666 2016/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car