antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2016 Comments are off

Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэл хийв

нийтлэсэн Admin

40

ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээллэл хийлээ. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин, улсын хэмжээнд 1 дүгээр долоо хоногт нийт 164,359 хүн амбулаториор үйлчлүүлсний 10,089 (6.1%) томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, 10,000 хүн амд 34.3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өвчлөл өмнөх 7 хоногоос 11.3 тохиолдлоор их ч толерант дээд хязгаараас доогуур түвшинд байна. Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймгуудад өвчлөл 10-12 хувийг эзэлж байна.

ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид нийт 161 сорьц хүлээн авч шинжлэхэд 28 (17%) сорьцод томуугийн A (H1N1) вирүсийн ген, 15 сорьцод иж томуу илрүүлэх шинжилгээ хийхэд 4 (26%) сорьцод томуугийн A (H1N1) вирүс, 3 (20%) сорьцод риновирүс, 2 (13%) сорьцод бокавирүс, 1 (6%) сорьцод аденовирүс, 1 (6%) сорьцонд хүний метапневмовирүс, 1 (6%) сорьцонд иж томуу вирүсийн ген тус тус илэрчээ.

Томуу, томуу төст өвчин, 10000 хүн амд, эхний 7 хоногийн байдлаар

41


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car