antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 Comments are off

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулах санал тавина

нийтлэсэн Admin

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хурлаа хийлээ. Энэ удаагийн хуралдааны эхэнд боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээр ахлуулсан ажлыг хэсгийг байгуулсан байна.

Түүний дараа шатахууны үнийн гэнэтийн өсөлттэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, Шударга бус өрсөлдөөнийг хянан, зохицуулах хорооны төлөөллийг байлцуулан мэдээлэл сонсчээ. Яамны зүгээс валютын ханшийн өсөлт нефть импортлогч  компаниудад урт хугацааны туршид нөлөөлж, аргагүй эрхэнд шатахууны үнийг нэмсэн хэмээн тайлбар хийж байгаа ч Монголбанкны зүгээс валютын ханш өнгөрсөн жилүүдэд 1450 төгрөгт хүрч байхад нь шатахууны үнэ нэмэгдэж байгаагүй тул энэ удаа ханшийн өсөлт нөлөөлөөгүй гэсэн зөрүүтэй байр суурийг илэрхийлсэн байна. Тиймээс тус бүлгээс уг асуудалтай холбоотой эдийн засгийн үндэслэлийг судлуулахаар ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж иргэдэд хохирол учруулсан тул холбогдох хүмүүст хариуцлага тооцох асуудлыг УИХ-д оруулахаар санал нэгджээ. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан нарыг албан тушаалаас нь огцруулахаар болсон гэнэ. Харин холбогдох яамдын сайд нарыг огцруулах тухайд Д.Зоригт сайд гадаадад томилолттой байгаа учир энэ талаар ярих боломжгүй байжээ. Харин дэд сайд Б.Ариунсангийн тухайд мөн хариуцлагын асуудал хөндөгдөх гэнэ.

Т.ГЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car