
С.Эрдэнэ ба түүний “нөхөд”
Улстөрчид бие биерүүгээ хэрүүлийн алим
шидэлцэж эхэллээ. Энэ шуурганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хамгийн эхээр өртөж байх шиг. Тэрбээр нийтлэлч Баабарыг хуурамчаар тэтгэвэр тогтоолгосон, өөрийг нь ор үндэслэлгүй гүтгэсэн учир уучлалт гуйхгүй бол хуулийн байгууллагад ханадахаа мэдэгдэж багагүй шуугиан дэгдээж байв.
Түүнийх нь хариуд нийтлэлч Баабар нийгмийн даатгалынхан хэрхэн хөгшдийн мөнгийг дээрэмддэг сүлжээ бий болгосон. Нийгмийн даатгалын байцаагч нар даргын зараалаар сайн дураараа ухуулагч хийж, урамшууллын хэдэн төгрөг халаасалдаг бол цаана нь дарга нар дансандаа хэдэн тэрбум төгрөг хадгалуулж, хүүнд нь хахаж цацаж амьдарч байгаа хийгээд шууд биш ч гэлээ энэ бүхний толгойд С.Эрдэнэ хэмээх эрхэм суучихаад УИХын гишүүний халдашгүй эрхээрээ түрээ барьдаг хэмээгээдэхэв. Өөрийг нь ор үндэслэлгүй гүтгэсэн учир хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд байсан С.Эрдэнэ сайд энэ бүхэнд ямар хариулт өгөх нь сонин.
С.Эрдэнэ сайдын тойрогтоо тараасан тайланд нь багтсан “Тракторчдын бослого” хэмээх дурсамж нь ардчиллын партизануудыг нэлээд бухимдуулаад амжсан. Түүх гуйвуулсан гэх шүүмжлэлээс эхлээд мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхдөө муулж, өөрийгөө тэнгэрт тултал нь магтсан нь тэдэнд таалагдаагүй бололтой. Үүнээсээ болоод ч С.Эрдэнэ сайд намдаа эвгүй байдалд орсон нь гарцаагүй биз. Баянголчуудад хүссэн, хүсээгүй таалагддаг энэ эрхэм нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчийн үлгэрээр Баянголчуудад өөрийгөө магтаж тайлагнах гээд намынхандаа тал алдав бололтой юм.
Уурлахаараа төвийг сахидаг Ерөнхийлөгч, эх оронч Х.Баттулга
Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар тангараг тасарсан уу гэсэн асуулт хэвлэлийн хуудаснаа зурайх болсоор удаж байна. Ардчилсан Ерөнхийлөгч Ардчилсан намаас салж чаддаггүй зантай. Тэр ч утгаараа энэ хүн Ардчилсан намын дотоод асуудалд хэт орооцолдож, хэл буй үг, хийж буй үйлдэл нь аандаа л хутгалдчихдаг.
Үйл явдлуудын холбоосыг аваад үзвэл “тангараг тасарсан уу” гэх асуулт үнэний ортой байхыг үгүйсгэх аргагүй юм. Ерөнхийлөгч Х.Баттулгыг өрөөндөө дуудаж олны өмнө загнаснаас энэ бүхэн эхлэлтэй гэлцдэг. Энэ 2 хүний эрх ашиг тавантолгойн ордын асуудал дээр хөндөгдөх болсоор удаж байгаа. Ерөнхийлөгчийг “Энержи ресурс” тэргүүтэй “Нүүрсдийн нам”-ынхны эрх ашгийг хамгаалж байгаа гэдэг бол Х.Баттулгыг энэ бүхний эсрэг зогсож байгаа гэх мэдээллийг хүн бүр уншиж, сонссон л биз.
Энэ бүхнээс болсон уу, ямартай ч Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэх явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байгаад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшсэн Б.Батзаяаг хорьсон гэх мэдээлэл гарсан. Түүнээс цаашлаад энэ хэрэгт холбогдуулан Х.Баттулга, А.Гансүх нарыг ч сэжигтнээр татаад байгаа гэх мэдээллийг хуулийн байгууллагын эх сурвалжууд цухуйлгаад амжсан нь хэвлэлийн хуудаснаа хуучраагүй байгаа.
Энэ бүхний дараахан С.Зориг агсны аллагад “Ц.Элбэгдорж хамааралтай байж болзошгүй” гэсэн мэдээллийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам яриадахав. Удсан ч үгүй С.Зоригийн аллагатай холбоотойгоор бэлтгэж байсан баримтат киноны бүх материал алдагдсан талаар шуугиан дэгдэж орхилоо. Хэнд юу гэж итгүүлэх гээд, хэнийг юу гэж айлгах гээд байна вэ гэсэн асуулт энэ бүхнээс ургав. Энэ бол бичигч миний үг биш олны дүгнэлт гэдгийг уншигч та гадарлах биз ээ.
Ямартай ч дээрх жишээнүүд сайны хажуугаар саар гэж байдгийн жишээ. Намаа ялалтад хүргэхийн төлөө зарим 1 нь борви бохисхийлгүй ажиллаж байхад доош нь татах гэсэн нөхдөөр дээр жишээ дурьдсан эрхмүүд тодроод байх шиг. Өөрийн эрх ашгийг бус улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж чадахгүй байгаа тэдний толхилцоон олон түмний нүдэн дээр ил болж байгаа нь Ардчилсан нам дотооддоо ардчилалтай бус дотроосоо өтөж байгаагийн дохио юу гэж өөрсдөөс нь асуумаар байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.