antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2016 Comments are off

Ихэнх нутгаар бага зэргийн цас орно

нийтлэсэн Admin

huitentsasМаргаашнаас нэгдүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр Хангай, Хөвсгөлийн уулсаар, 9-нд баруун болон говийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд нутгийн баруун хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын орчмоор, Дарьгангын талаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Энэ сарын 12-ноос хүйтний эрч бага зэрэг суларна.

Харин Хөвсгөл аймгийн нийт нутгаар 0-26 см цастай байгаа бөгөөд он гарсаар хүйтэрч өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Бэлтэс, Тэс, Үүр, Идэрийн голуудын сав газраар 32-40 градус, бусад нутгаар 20-30 градусын хүйтэн хоножээ.

Мөн өнгөрсөн шөнө Цагааннуурт 0,0 мм цас орсон бөгөөд хамгийн их цас Цагаан-Үүрт 26 см, Эрдэнэбулганд 13 см, Цэцэрлэгт 12 см, Жаргалантад 11 см, Чандмань-Өндөрт 10 см-ын цастай байна.

Одоогийн байдлаар өвөлжилт хэвийн хүндрээгүй байгаа боловч цас нэмж орж хүйтэрвэл өвөлжилт хүндрэх, нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car