Сармисны хандаар 7 хоногт 1-2 удаа шавшиж угаагаад сайхан үстэй болоорой.
Үр дүн:
Эхний хэрэглээгээр илт мэдрэгдэж үс их зөөлөрч гялалзаж, өнгө нь сэргэж хагыг арилгахаас гадна үс унахгүй ургалт нь сайжирдаг.
Сармисны хандны жор:
Сармисны 8-9 хумс халислаад нимгэн жижиг хэрчээд 500 гр-ийн шилэн саванд хийнэ.
100гр хуурай ганга өвс хийгээд дараа нь буцалсан халуун ус шилэн саваа дүүртэл хийгээд тагийг нь авахгүй 24 цаг байлгана.
24 цагийн дараа тагийг нь онгойлгож хандаа өөр саванд шүүж аваад дээрээс нь нэг ширхэг өндөг хийж хутгаад жигд цайвар шаргал өнгөтэй болно Сайн хутгахгүй бол өндөг чинь задрахгүй.
Ингээд бэлэн болсон сармисны хандаа нойтон биш хуурай хуйхандаа түрхэж массаж хийгээд үлдсэн хандаараа үсээ бүхэлд нь шавшиж халуун алчуураар ороож дээрээс нь уутан малгай өмсөөд 30 минут байлгаад угаадаг.
Үнэр: Яг түрхэж байх болон угаасны дараа нойтон үснээс жаахан үнэртэнэ. Хатаад ирэхэд үнэр нь бараг л байхгүй болсон байдаг. Өндөг ганга 2 үнэрийг нь сайн дардаг.
Холбоотой мэдээ
Comments are closed.