antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2016 Comments are off

Т.Санчир энэ улирлын хамгийн өндөр оноог авлаа. Ирвэс 136 – 119 Лидер

нийтлэсэн Admin

1452156703568e271f6ca40

Супер лигийн супер лхагва гараг хэмээн нэрлэгдээд байсан энэ өдрийн тулаанууд үнэхээр супер байж спортын төв ордонд цугласан хөгжөөн дэмжигчидийг уйдаагаагүй юм. Энэ өдрйин эхний тоглолт Сентоза Ирвэсүүд болон, Архангай Лидерүүдийн тулаан байлаа.  Хоёр баг эхнээсээ маш их оноо авалцаж байсан ба бөмбөг хамгийн олон удаа цагирагт орсон тоглолт болсон. Багууд нийлээд 255 оноог авсан нь энэ улирлын хамгийн өндөр оноо ба Т.Санчир 47 оноо авсанаар нэг тоглолтонд авсан  энэ улирлын хамгийн өндөр оноо авсан тоглогч болсон юм.  Ирвэсүүдийн гарааны тавт гайхалтай байж дөрвөн тоглогч 20+  оноог авсанаар Лидерүүдийг буулгаж авахад хангалттай байлаа.  Мөн багаараа 50%-тай довтолж байсан нь Лидерүүдийн хамгаалалт ямар сул  байсныг харуулж байна. Э.Дорж-арилд 29 оноо, 9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэхдээ 63%-тай довтолсон бол 8 удаа довтолгооны самбараас бөмбөг авсан гайхалтай үзүүлэлттэй байна. Мөн Э.Цэвэлдорж 24 онооо авахдаа 66%-тай довтолсон бол С.Эрдэнэдалай 66%-тай довтолж 13 оноо, 11 самбараас бөмбөг авалт, Dylan Brewer 22 оноо, 7 ашигтай дамжуулалт гүйцэтгэснээр улирлын 6 дахь хожлоо авж хүснэгтийн нэгдүгээр байраа баталгаажууллаа.

Харин Архангай Лидерүүдийн хувьд  довтолгоо тун давгүй байсан ч хамгаалалтаа муу хийснээр баг нь хожигдсон юм. Очирбат гайхалтай байж 37 оноо, 17 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн нь түүний замналын хамгийн өндөр оноо болон бичигдэж байгаа юм.  Тэрээр 37 оноо авахдаа 76%-тай довтолсон гэх гайхалтай үзүүлэлттэй байгаа бол Jonathan Blake 30 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 7 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн ч хангалтгүй байлаа. Мөн тэдний хожигдсон гол шалтгаануудын нэг бөмбөг алдалт  байсан бөгөөд тоглолтын турш багаараа 25 бөмбөг алдалт хийж эсрэг баг нь хурдан довтолгоогоо амжиллтай болгож байснаар баг нь хожигдсон юм.

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car