antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 Comments are off

“Хөх толбот хүмүүс” кино дэлхийн алдарт кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ

нийтлэсэн Admin

“DOZ entertainment”-ийн гуравдахь уран бүтээл болох “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний уран сайхны кино өнгөрөгч аравдугаар сарын 29-нд Францын нийслэл Парис хотын “ESCAPE LANDOWSKI CINEMA D’ART ET D’ESSAI” театрт нээлтээ хийсэн. Тэгвэл тус кино тун удахгүй буюу ирэх лхагва гаригт Төрийн ордонд нээлтээ хийж, монгол түмнийхээ мэлмийг мялаах гэж байна. Уг киноны гол дүрд Төрийн соёрхол гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар болон, Н.Сэсээр, СТА А.Мөнгөнзул, залуу жүжигчин П.Баттөр, Эрдэнэбаяр нараас гадна ӨМӨЗО-ны иргэн Сунам-Уудам хүү тоглосон нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Нилээд өндөр өртөгөөр бүтэж буй энэхүү кино нь нийтдээ найман сарын хугацаанд бүтсэн бөгөөд Францийн нийслэл Парис хотноо бүтэн нэг сарын хугацаанд зураг авалт явагдсанаас гадна, Герман улсын зарим мужуудад ч зураг авсан байна. Уг кино “ESCAPE LANDOWSKI CINEMA D’ART ET D’ESSAI” театрт нээлтээ хийхдээ 30-40 кино шүүмжлэгчдийн хүртээл болсон бөгөөд дэлхийн алдарт кино шүүмжлэгч Изабел гэх хүнээс нилээд өндөр үнэлэлт авсан гэнэ. Мөн “Авъяаслаг Хятадууд” шоунд оролцож дэлхийд танигдсан Сунам-Уудам хүү тоглосон нь монголын төдийгүй гадаадын үзэгчдийн ч анхаарлыг татсан байна. Тиймээс ирж үзсэн үзэгчдийн дийлэнх хувь нь тус улсад суугаа монголчуудаас гадна гадаадын иргэд байсан ажээ. Ийнхүү тив алгасан монгол хүний төрөлх араншин, өрөвч зөөлөн сэтгэл, монголчууд нэг нэгнээ хайрлах болон төр засаг нь ард түмнээ хайрлах ёстойг харуулахыг зорьсон шинэхэн уран бүтээл удахгүй үзэгчдийн хүртээл болох нээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car