antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2014 Comments are off

“Эрдэнэт” үйлдвэр сүүлийн 26 жил дэх хамгийн том бүтээн байгуулалтаа хүлээж авлаа

нийтлэсэн Admin

“Эрдэнэт” үйлдвэр сүүлийн 26 жил дэх хамгийн том бүтээн байгуулалтаа хүлээж авлаа. 18х36-ийн хэмжээтэй 10 ширхэг 9 давхар байшинтай тэнцэхүйц энэхүү бүтээн байгуулалтыг үйлдвэрийн ажилчид сүүлийн жил гаруйн хугацаанд барьж ашиглалтад оруулсан байна.

Тодруулбал нийт 160 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг энэ сарын 20-нд ашиглалтад оруулсан юм. Өргөтгөлийн нээлтэд 1981-1982 онд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрбээр энэ үеэр “Энэхүү өргөтгөлийг “Эрдэнэт” үйлдвэрийнхэн өөрсдөө инженер, техникийн ажилтнууд нь голлон гардаж хийсэн” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

“Эрдэнэт” үйлдвэр үйлдвэрийнхээ хүчин чадлыг өргөтгөснөөр жилд боловсруулах хүдрийн хэмжээ 2016 оноос зургаан сая тонноор нэмэгдэж, 32 сая тонн болох юм. Энэ нь жилд 516 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг байсан бол үүн дээр нэмээд 113 мянган тонн баяжмал гаргах боломжтой болсон гэсэн үг ажээ. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн таван хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийн орлого 240 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой болж байна. Өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт төвлөрсөн татварын орлогын 16.5 хувийг бүрдүүлж байсан тус компани 73 тэрбум төгрөгийн татвар нэмж төлөхөөр болж байгаа юм.

Үүнээс гадна энэ сарын эцсээр Советын хурал болох хүлээлттэй байна. Тус хурлаар “Ростех” компанийн бүтэц, зохион байгуулалттай холбоотойгоор өөрийн салбар компани болох “Глобал Ресурс” компанид “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн удирдлагын эрхийг шилжүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр байгаа юм байна. Энэхүү асуудлыг УИХ-ын хаврын чуулган засварлахаас өмнө Монголын тал шийдвэрлэж өгөхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээс хүсээд байгаа юм.

Эх сурвалж: Bloombergtv.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car