antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2016 Comments are off

Тусгай зөвшөөрөл олгох журам хэрэгжиж эхэллээ

нийтлэсэн Admin

arhiНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсан. Журам 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна.
Журам батлагдсанаар тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлсөн төдийгүй, нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан тусгай зөвшөөрлөө авах боломжтой болсон. Мөн журамд хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө 1 цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийгдсэн байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна, тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгоно гэсэн заалтыг нэмж оруулжээ.
Журмыг хориглох зүйлд нийтийн зориулалттай орон сууцанд “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэсэн бол тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлагын дагуу Мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж хяналт тавьж ажиллана гэсэн байна. Журмыг бүрэн эхээр нь www.ublegal.mnхуудаснаас харна уу.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car