2015 оны 12 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газар болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны 12 дугаар сарын 31-наас 1 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3-нд баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1,2-нд говь талын нутгаар, 3-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Холбоотой мэдээ
Comments are closed.