antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2012 Comments are off

“Blue Sky” шөнийн клубтэй боллоо

нийтлэсэн Admin

Нийслэл хотын төв хэсэг, Сүхбаатарын талбайн чанх урд байрлах дарвуулт усан онгоцны хэлбэр бүхий шилэн хөх цамхагт өчигдөр шөнийн клубийн нээлт боллоо. Нэг ёсондоо дээд зэрэглэлийн диско бар “Blue Sky”-т нээгджээ. “Blue Sky” цамхагийн нэг давхарт байрлах тус шөнийн клубийн такс нь 30,000 төгрөг гэнэ лээ. Өчигдөр нээлт нь тохиосон тул 50 хувийн хөнгөлөлттэй таксаар үйлчилж байлаа.

150 метр өндөр “Blue Sky” цамхаг нь нийт 25 давхраас бүрдэх бөгөөд энд Монголын хамгийн анхны олон улсын үйлчилгээний стандартыг хангасан таван одтой зочид буудал, пентхаус орон сууц, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон А зэрэглэлийн оффисоос гадна хурал, хүлээн авалтын танхимууд, 20 метр урт усан сан, саун, жакузи бүхий фитнес төв, дэлхийн алдарт брэндүүдийн бүтээгдэхүүн бүхий бутик дэлгүүрүүд, Ази, Европын орнуудын өнгө төрхийг илэрхийлсэн чадварлаг тогооч бүхий тансаг зэрэглэлийн ресторанууд байрлах юм билээ.

М.Урин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car