antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2012 Comments are off

Л.Дэнсмаа: Хүү минь торны цаана гурван сар өлсгөлөн зарлаж байна

нийтлэсэн Admin

Баянхонгор аймгийн иргэн Л.Дэнсмаа Улсын Дээд шүүхэд өргөдөл гаргахаар болсон байна. Тэрбээр төрсөн үрээ бусдад зодуулж эрүүл мэндээрээ хохирчихоод байхад, хуулийнхны хуудуутай үйлдлээс болж, хилс хэргээр шийтгүүлэх болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

 

-Та хэргийн тухай товч ярихгүй юу. Таны хүү юуны учраас шоронд хоригдох болсон юм бэ?

 

-Миний хүү Төрбат нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө багын найз Мөнх-Эрдэнэ, түүний хамаатан Соронзонгомбо нарт бүлэглэн зодуулаад хүнд гэмтсэн. Хүүгийн маань шинжилгээний хариу тархиндаа хүнд гэмтэл авч улмаар гавлын ясанд цууралт үүсч, баруун нүдний ухархайн дээд хана ташуу шугаман хэлбэрийн хугаралтай, хамрын хянга яс баруун талдаа зөрсөн хугаралтай, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд, доод уруулын цус хуралт, нүдэнд цус харвалт, уруулын дотор салстад язарсан, нүүрний зөөлөн эдийн няцралттай гэж гарсан юм. Эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон хүү минь иргэнийхээ эрхийн дагуу 2011 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан юм. Уг хэргийг тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Д.Батцэнгэл шалгаж прокурорт шилжүүлсэн. Хамгийн харамсалтай нь хэргийг шалгасан мөрдөн байцаагч Д.Батцэнгэл хэргийн газар дүн шинжилгээ хийгээгүй, үнэн зөвийг тогтоогоогүй нэг талыг барин ажиллаж, хилс хэрэгт унагаад байна. Тэрээр сэжигтэн Мөнх-Эрдэнийн ойрын төрөл садны хүмүүсээс үгсэн хуйвалдсан гэрчийн мэдүүлгийг авч, Мөнх-Эрдэнийн буруутай үйлдлийг нуун дарагдуулаад байгаа юм.

 

-Та байцаагч Д.Батцэнгэлийг нэг талыг барьж ажилласан гэлээ?

 

-Тийм. Илтэд нэг талыг барин ажиллаж байсан. Сүүлдээ нөхцөл байдал хэцүүдэхэд Өмгөөлөгчдийн холбооноос Ч. Ням гэдэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн бөгөөд түүний заавраар Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл гаргасан. Үүний дараа буцан очиход мөрдөн байцаагч Д. Батцэнгэл миний өөдөөс “Яасан дээгүүр доогуур явдаг хэл амтай новш вэ чамд үзүүлээд өгнөө” гэх мэтээр занал хийлж дарамталж байсан. Тиймдээ ч хэргийг Мөрдөн байцаагч танай хүүд үүсгэсэн 99,1 зүйчлэлийг 181,2 болгосон шүү гэж хэлсэн.

 

-Хэргийг хэзээ прокурорт шилжүүлсэн юм бэ?

 

-Миний хүүд холбогдох хэргийг 2011 оны долдугаар сарын 4-ний өдөр мөрдөн байцаагч Д.Батцэнгэл хэргийг прокурорт шилжүүлсэн юм. Байцаагч хэлэхдээ хүүг минь 181,3 зүйл ангиар яллах болсон гэж мэдэгдсэн. Энэ хэргийг Баянхонгор аймгийн прокурор Мөнх-Эрдэнэ гэх прокурор хянасан. Тэрээр ажлын таван хоногт шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг хэргийг шалгах явц шат, шатандаа л хууль бус, нэг талыг барьж байсан. Учир нь прокурор хүртэл сэжигтний талд үйлчилсэн. Миний бие прокуророос мөрдөн байцаалтыг хянаж үзэхийг хүссэн өргөдлийг хүлээн аваагүй. Баянхонгор аймгийн прокурор Мөнх-Эрдэнэ уг хэрэгт үнэн зөв хяналт тавиагүй, гадны нөлөөнд автсан, хувийн сонирхлоор шийдвэр гаргасан гэдгийг би олон баримттай ярьж чадна.

 

-Мөрдөн байцаагч, прокурор нэг талыг барьсан гэлээ. Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан бэ?

 

-Баянхонгор аймгийн шүүх хэргийн үнэн зөвийг мөн л олж хараагүй. Хохирогчийн ээж би хүүгээ бусдад зодуулахыг нүдээр хараад , ухаан балартсан хүүгийнхээ цусыг гойжуулаад түргэний эмнэлэгт хүргээд сууж байхдаа биднийг хамгаалах төр байгаа гэсэн итгэлтэй байсан. Гэтэл бүлэглэн зодсон танхайчуудыг өөгшүүлэн бага ял өгөн, заримыг нь хэргээс мултлан, гэмт этгээдүүдийн үйлдсэн хэргийг нуун дарагдуулж байгаад үнэхээр харамсаж байна. Хохирсон хүнийг шийтгэж ял оногдуулж хуулийг завшуулж байгаад хуулийн байгууллагуудад маш их гомдож байна. Уг нь хүү маань ардчилсан, шударга ёсыг дээдэлсэн нийгэмд хүмүүнлэгийн ёсоор амьдрах ёстой гэж итгэн гомдлоо гаргасан нь өөрийг нь ялтан болгох үндэс боллоо. Миний хүү бусдад зодуулж хэвтэрт ороод эмнэлэгт хэвтэхэд өдөрт хоёр удаа эргэж очдог байсан. Харин шоронд суугаад долоо хоногт хоёрхон удаа эргэлт авдаг /шоронгийн дотоод журмаар/. Эрүүл биетэй, саруул ухаантай байсан хүү минь өдрөөс өдөрт хувирч, эрүүл мэнд нь муудаад байна, өнөөдөр ээжийнхээ хийж очсон хоолыг авахаа больсон. Миний хүү шударга бус үйлдлийн эсрэг алтан амиараа дэнчин тавиад байна. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-наас хүү минь шоронд өлсгөлөн зарлаад суусан. Хорь гаруйхан настай хүү минь хуулийн байгууллагын хууль бус үйлдлээс болж, амиа алдахад хүрээд байна.

 

-Хэргийн үнэнийг тогтоолгохоор та Дээд шүүхэд хандана гэсэн үү?

 

-Тийм. Өнөөдөр бид хохирсон ч бусад итгэлээр дүүрэн ард олныг хохирохгүй байхыг хүсэж байна. Хүүгийн минь амьдралд арилашгүй хар тамга дарж, эрүүл мэндийг нь хохироож, урам зоригийг нь мохоож, аз жаргалыг нь хулгайлсан, гадны нөлөөнд автсан, төрийн нэрийн дор хууль завшуулагчдыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймдээ ч Баянхонгор аймгаас Улаанбаатар хотыг зорьж ирлээ. Энэ хэргийн үнэн зөвийг шийдэж, дахин шалгаж өгнө үү гэж Улсын дээд шүүхэд хандан өргөдлөө өгнө. Монголд шударга ёс гэж байдаг бол миний хүү ял эдэлж, шоронд суух хэрэгтэн биш, зөрчүүлсэн эрхээ хамгаалуулах эрхтэй хуулийн этгээд байх учиртай.

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car