Шүүгч захиалгаар хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар өмгөөлөгч Ч.Энхээ мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн хавар Сүхбаатар дүүргийн нэгэн шүүгчийг авлига авч байгааг баримттайгаар нотолжээ. Үүнээс болж шүүгч нар түүний өмгөөлсөн хэргийг ямар нэгэн байдлаар буруу шийдээд байгаа гэнэ. Хэнтий аймгийн иргэн Г.Гансэлэм гэх залуу өнгөрсөн жил хүн амины хэрэгт сэжиглэгдэн арван дөрвөн сар хоригдсон юм байх. Тэгээд хоёр шатны шүүх хурлаар түүнийг хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгасан байна.
Тэгтэл хохирогч талынхан Дээд шүүхэд дахин гомдол гаргасан гэнэ. Дээд шүүхийн шүүгч нар хэргийг хэлэлцээд хэрэгт сэжиглэгдээд байсан Г.Гансэлэмийг хэрэг хийгээгүйг батлах нотлох баримт байхгүй байна хэмээн дахин хорих шийдвэр гаргажээ. Өмгөөлөгч Ч.Энхээгийн хэлж буйгаар хавтаст хэрэгтэй Дээд шүүхийн шүүгч нар огт танилцалгүй ийм шийд гаргасан юм байх. Мөн газрын маргаантай холбоотой асуудлаар Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Оюунчимэг даргалж шүүжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээр өмгөөлөгч Ч.Энхээгийн өмгөөлж буй Г.Сайханбилэгийн газар мөн болохыг тогтоожээ. Эсрэг талынхан ч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ. Тэгээд газар дээр нь бариулсан барилгыг шүүх шийдвэр гаргаж нураалгах гэхээр огт шийдэхгүй байгаа аж. Иймд “Үнэн мөнийг илчилсний минь төлөө зарим нэг хүн ажлаар минь дарамталж, шахахаа болихыг энэхүү хурлаар дамжуулан илэрхийлж байна” гэв.
Э.ХҮРЭЛ
Холбоотой мэдээ
Comments are closed.