Оросын байлдааны нисэх онгоц Сирийн хилийн ойролцоох “Исламын улс” бүлэглэлийн хяналтад байсан газрын тосны хоёр бааз, сургалтын нэг төвийг сөнөөжээ. Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков өчигдөр хэвлэлийн хурал хийжээ. Тэрбээр Оросын агаарын цэргийн“Су-34” бөмбөгдөгч нисэх онгоц Сирийн Дейр Еззор хотын дүүрэгт террористуудын газрын тосны хоёр бааз, газрын тос олборлох гурван төхөөрөмжийг энэ сарын22-нд бөмбөгдөж устгасан талаар хэлжээ. Оросын байлдааны нисэх онгоц Сирийн хил дэх террористуудын газрын тосны төхөөрөмжид үргэлжлэн цохилт өгөх аж. Мөн өдөр Оросын байлдааны нисэх онгоц Сирийн Идлеб мужид байсан террористуудын сургалтын төвийг сөнөөсөн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.