Олон хит дуугаараа дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байгаа Их Британы дуучин Адель “25” нэртэй цомгийнхоо эхний “Hello” дуугаараа эргэн ирсэн билээ. Түүний шинэхэн гаргасан “25” цомог өнөөдрийн байдлаар 100 сая хувь борлогдоод байгаа. Өнгөрсөн сарын 22-нд гаргасан “Hello” дууг Youtube.com сайтаас 775.780.813 хүн сонсч, хагас тэрбум хүн татаж авчээ. Энэ цаг үеийн хөгжмийн хамгийн эрэлт ихтэй байгаа дуучин маань муу зуршлаасаа салж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр өөрийн дуу хоолойг гэмтээхгүйн тулд архи тамхинаас гарч байгаа гэнэ. 2011 онд хоолойндоо мэс засал хийлгэж, хоёр ч удаа тоглолтоо цуцалж байсан Адель хоолойгоо хамгаалахын тулд ийн дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.