antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2012 Comments are off

Хүн наймаалсан хэргээр шүүгдсэн Нандинцэцэгийн ялыг хэвээр баталжээ

нийтлэсэн Admin

Насанд хүрээгүй охидыг хил дамнуулан худалдсан Ц.Нандинцэцэгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээс гэм буруутайд тооцон, таван жилийн хорих ял оноосон билээ.

 

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж ялласан.

 

Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Түүний гомдлыг өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.

 

Хуралд илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, улсын яллагчаар Н.Уртнасан, өмгөөлөгчөөр Т.Урангэрэл нар оролцжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car