antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2015 Comments are off

“Өглөөний сонин”-ыхон 2015 оны Шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ

нийтлэсэн Admin

11Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” 2011 оноос эхлэн тухайн жилийнхээ “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага”, “Бүтээн байгуулагч компани”-уудыг олон нийтийн санал асуулгаар тодруулж, хүндэтгэл үзүүлэн, сурталчилж ирсэн билээ. Энэ удаа санал асуулгаар номинаци тус бүрээс хамгийн олон санал авсан эхний 15 нэр дэвшигчдээ тодруулж, хүндэтгэл үзүүллээ. Мөн олны таашаалд нийцсэн “Тууштай залуу”-г тодруулсан юм. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажил­­лагааг нээж “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Л.Нинжжамц үг хэлсэн юм.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос жил бүр уламжлал болгон тухайн жилийнхээ “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчид”, “Бүтээн байгуулагчид”-ыг нэрлэн өргөмжилдөг. 2015 оны шилдгүүдийг сар гаруйн хугацаанд олон нийтээс санал авч тодруулсан бол өдгөө тэднийгээ зарлаж, өргөмжлөхөд бэлэн болоод байна. Бид цаг хугацаатай уралдан шинэ мэдээ, мэдээл¬лийг уншигч түмэндээ өдөр бүр хүргэхээс гадна улс эх орон, хүний хөгжлийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулж, гар бие оролцсон, бүтээн байгуулсан сайн үйлсийн эздийг олон нийтэд сурталчилж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Өнгөрсөн хугацаанд “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, иргэн”, “Шилдэг бүтээн байгуулалт” гэсэн дөрвөн номинацид 2011 онд 44 шилдэг, 2012 онд 48, 2013 онд 52 шилдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилсан байна. 2015 онд шилдэг 60 үйлстнийг тодруулахаар мэдээллийн хамгийн их хандалттай news.mn, polit.mn, shuud.mn, morningnews.mn, eagle.mn, olloo.mn, sonin.mn, mminfo.mn, ikon.mn, ulstur.mn зэрэг сайтаар олон нийтийн саналыг арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 12:00 цагт саналыг авч, хаасан байна. Энэ удаагийн санал асуулгад олон нийтээс давхцсан тоогоор дөрвөн номинацид 150 гаруй улстөрч, иргэн, байгууллагын нэрийг дэвшүүлж, 120 мянга гаруй саналыг цахим ертөнцийн хэрэглэчид өгсөн байна.

Тэдгээрээс номинаци тус бүрээс хамгийн олон санал санал авсан эхний 15 нэр дэвшигчийг өнөөдөр та бүхэндээ танилцуулж, хүндэтгэл үзүүлэх гэж байгаадаа баяртай байна. Энэ дөрвөн номинацийг тодотгон авсан нь учиртай. Бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, бүтээн байгуулагч, улстөрчдөө зарим үед үгүйсгэж, хийсэн бүтээсэн зүйлийг нь хараар будах болсон энэ нийгмийн давалгаанд бид гэрэл гэгээ гаргаж, бусдын төлөө зүрх сэтгэл, цаг зав, олсон орлогоосоо хуваалцаж байгаа хүмүүнлэгийн үйлстнүүд, олон гэр бүлийг орон сууцтай болгож, улсын хөгжилд өнгө нэмэх үзэсгэлэнтэй барилга байшин бүтээн байгуулалтыг хийж байгаа бүтээн байгуулагчдаа, ажлын байраар хангаж байгаа баялаг бүтээгчдийг, бүтээсэн олсон бүгдээсээ бусдын эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлд харамгүй зарж байгаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчдийг магтан сайшааж байгаа юм.

Мөн монголын төр, тусгаар тогтнол ард олныхоо амар тайван амьдралын төлөө халуун залуу наснаасаа эхлээд төр улсдаа зүтгэж байгаа улстөрчдөө бид магтан сайшаах учиртай. Монголчууд бид төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн билээ. Тууштай улстөрчдийг олон нийт нэрлэхдээ нэг удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд яаж ажилласныг нь онцолсонгүй. Хамгийн хатууд тооцогддог улстөрийн “халуун тогоонд” өөрийн итгэл үнэмшил, халуун залуу нас болон үзэл бодлоосоо урваагүй үнэнч байсан хүмүүсийг бид онцоллоо.

“Өглөөний сонин” 10 дахь жилийнхээ ойтой шинэ оноо угтах гэж байна. 10 жилийн турш өдөр бүр улстөр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг гээд энэ танхимд хуран цугласан та бүхний түүхийг бичиж, хадгалсаар иржээ. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн, биднийг дэмжиж байгаа хэвлэл мэдээллийн хамтрагчид, найз нөхөддөө чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлж байна. Энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хатагтай, ноёд төлөөлөлөгчдөдөө дахин баярласнаа илэрхийлж байна.” гэсэн юм. Энэ өдрийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, ХХАА-ын сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр болон галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүү, Хэнтий аймгаас ирсэн Д.Ухаанзаяа охин гээд 2015 оны шилдгээр нэрлэгдсэн эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа. Ингээд та бүхэнд 2015 оны шилдгүүдийн сэтгэгдлийг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

3

-Шинэ оны босгон дээр “Өглөөний сонин” маань хүмүүнлэгийн салбарт үйлс хийсэн олон хүнийг шагнаж, урамшууллаа. Олон сайхан баялаг бүтээгчдийг урамшууллаа. Хийж бүтээснээрээ бусдыг манлайлж, олон түмнийхээ саналаар шагнал хүртэж байгаа бүх хүнд баяр хүргэе. Сонсож байхад их баяртай байлаа. Бүх хийж бүтээж байгаа хүмүүст урам зориг өгч байгаад талархаж байна. Энэ жил өвөрмөц шагнал гардууллаа. Энэ нь Монголын улстөрд тууштай яваа хүнийг олон нийтээс асууж, шалгаруулсанд талархаж байна. УИХ-ын гишүүд маань эрх ашгаа зөв эрэмбэлж, улстөрд ёс зүйтэй, зарчимч, шударга байх нь хэцүү байдаг. Энэ жишгийг цаашид Монголын улстөрд бий болоосой гэж хүсч байна. Та бүхэндээ талархал илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Л.Гантөмөр
4
-Сэтгэл өндөр байна. Бүтээн байгуулалт хийсэн, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийг олон нийтэд зарлаж байгаад баяртай байна. Хүүхдийн сайн сайхны төлөө тууштай ажиллаж байгаа ажлыг маань үнэлсэнд баяртай байна. Үнэхээр гайхамшигтай. Энэ 60 хүний ард олон хүн үлдэж байгаа.
Гэхдээ шалгарсан бүх хүмүүс үнэхээр сэтгэл зүрхэнд хоногшсон, тэр олон үйлийг мялааж урамшуулж байгаад талархаж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар
5
-Би “Өглөөний сонин”-ы хамт олонд үргэлж баярлаж явдаг. Ер нь сэтгүүлзүйн салбарынханд би өртэй хүн. Олон жил хүний төлөө явахад, надад нам байхгүй, бүлэглэл байхгүй, мөнгө байхгүй надад ганцхан надад ард түмний итгэл, түүн дээр нь тэднийг төлөөлж байгаа сэтгүүлзүйн салбарынхан маань л байдаг. Энэ хүмүүст би үргэлж баярладаг. Өнөөдөр “Тууштай улстөрч” гэх том нэр хүндтэй цолыг өглөө.
Би сэтгүүлзүйн салбарынхан болон нийт ард түмэндээ хэлэхэд би чин сэтгэлээсээ ард түмнийхээ төлөө зүтгэхээ амлаж байна. Ямар ч доромжлол, гүтгэлэг байсан хүний төлөө сэтгэлээсээ явахад дандаа сайхан байдаг.
Үнэхээр сэтгүүлзүйн салбарт шударга ёс, үнэн гэж байдаг шүү гэдгийг л хэлэх байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
6
-Юуны өмнө миний зүгээс танай сонины хамт олонд баяр хүргэх нь зөв байх. Жил бүрийн оны төгсгөлд Монголынхоо хийж бүтээсэн зүйлтэй хувь хүн, аж ахуйн нэгжийг шалгаруулаад олон жил болж байна. Зүтгэж, хөдөлмөрлөж ажиллаж байгаа олон хүмүүсийг сурталчилж, хийсэн зүйлийг үнэлж, сайн үйлс хийсэн гэж ойлголоо. Сая шагнал авч байгаа хүмүүсийг харахад нүдээ олсон, яах аргагүй сайхан хүмүүс байна. Та бүхний энэхүү буянтай ажилд амжилт хүсье. Олон хүний санал нэг их алддаггүй.

Ялангуяа бизнес, хүмүүнлэгийн салбарт шагнал хүртэж байгаа хүмүүсийг харахад яалт ч үгүй нэр нь сонсогдож байсан нөхөд л харагдаад байна даа. Өөрөөр хэлбэл, ажил хэрэгч хүмүүсийг үнэлж байгаад сайхан байна.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн ерөнхий захирал Ч.Ганхуяг
7
-Хувьчлалыг илүү нээлттэй, олны оролцоотой зөв явуулах боломж байгаа гэдгийг залууст мэдрүүлсэн. Ард санхүүгийн нэгдлийн шугамаар хуримтлал бий болгох, хөрөнгөө өсгөх боломж олгосон гэх утгаараа “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч” байгууллагын нэгээр нэрлэсэн бололтой. Энэ бол ганц миний шагнал бус тэрхүү хувьчлалд оролцсон олон зуун залуусын шагнал юм. Учир нь, улсын өмчид жирийн иргэд хамтраад орж болно гэдгийг харуулсан. Нөгөөтэйгүүр Монгол Улс хувьчлал явуулахдаа цаашид илүү шударга, олныг оролцуулсан.

Нөгөө тал нь маш хариуцлагатай явуулах ёстой гэдгийг мэдрүүлсэн байх. Өнөөдөр шагнал авч байгаадаа маш их баяртай байна. “Өглөөний сонин”-ынхоо хамт олонд баярлалаа. Сайн сайхныг хүсч байна.

“UBS” телевизийн найруулагч У.Пүрэвбат
8
-Өдөр тутмын “Өглөөний сонин”-ынхоо хамт олонд баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Өөрөөр хэлбэл, энэхүү нэр хүндтэй шагналыг 130 мянга гаруй үзэгч, уншигчдын саналаар авсандаа баяртай байна. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг мэргэжил нэгт сэтгүүлчид болон өрсөлдөгч телевизийнхэндээ баяр хүргэх нь зөв байх. Тодруулбал, Монголын үзэгчдэд өрсөлдөөнийг бий болгохуйц дэлхийн хэмжээний шоу болох “Авьяаслаг монголчууд”-ыг зохион байгуулж, шагнал хүртсэн “Монгол HD” телевизийнхээ хамт олонд баяр хүргэе. Харин манай телевизээс зохион байгуулж буй “My voice” дууны тэмцээн олон хүнд хүрч, ийнхүү шагнуулж байна. Бид үзэгчдээ энэ мэтчилэн үндэсний контент зохион байгуулж, үргэлж мялааж байх болно. Анх манай “UBS” телевиз 2003 онд “Л.Балхжавийн дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнийг зохион байгуулж, ялагчаар нь дуучин Мөнхбат шалгарч байсныг хүн бүр мэдэж байгаа байх. Дараа нь 2007 онд “Хийморь тэтгэсэн Улаанбаатар” нэртэйгээр зохион байгуулж, Маргад-Эрдэнэ гэх залуу тэргүүн байрыг хүртэж байсан.
Харин энэ удаад “My voice” буюу “Олон улсын дуу дуулаачдийн III наадам” гэх тодотголтойгоор үзэгчдэд хүрч эхэлсэн. Ялагч маань ирэх оны нэгдүгээр сарын 22-нд тодорно. Бид ялагч болсон хүндээ 10 сая төгрөг болон хөгжмийн зохиолч маань өөрийнхөө дууг өгнө. Өөрөөр хэлбэл, тухайн ялагчийг урлагийн ертөнцөд хөл тавих замыг нь нээж өгөх юм.
Харин тэмцээнийхээ үнэ цэнийг хадгалах үүднээс дараагийн тэмцээнийг хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй бөгөөд хугацааны хувьд хол байлгахаар төлөвлөж байна даа.

“Эко” констракшны ахлах рояалтр Х.Хашбаяр
9
-Юуны өмнө “Өглөөний сонин”-ны хамт олонд баярлалаа. Бас биднийг дэмжиж, саналаа өгсөн иргэдэд талархаж байна. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл удаашралтай байгаа ч манай компанийн хамт олон “King tower” төслийг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 400 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэж өгсөн бөгөөд ирэх онд 200 айлын орон сууцыг улсын коммист хүлээлгэж өгөх болно. Түүнчлэн залуучуудын санаачилсан төсөлд хөрөнгө оруулалт хийж байна. Үүний үр дүнд Төв шуудангийн урд 25 давхар бүхий үйлчилгээ, тансаг зэрэглэлийн орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Мөн Тэнгис кино театрын автобусны буудалд 24 давхар офиссын орон сууцыг ирэх 2017 онд ашиглалтад өгөхийг зорьж, ажиллаж байна. Дашрамд дуулгахад бизнесийн салбарынхан маань хэт улстөржиж байна. Үүнийгээ болих хэрэгтэй.
Хэрэв бизнесчид нь бизнесээ хийж, улстөрчид нь улстөрөө хийвэл эдийн засаг нэг их хямраад байхгүй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
10
-Дөрөв дэх засаглал бол яах аргагүй эрх барьж байгаа засаглалтай адилхан гэж бодож байна.
Яагаад гэхээр Монголын ард түмний оюун санааг эрүүл мэдээллээр чиглүүлж өгч, улс орны хөгжлийг тодорхойлдог. “Өглөөний сонин”-ы зохион байгуулж байгаа арга хэмжээнд манай яамны хувьд Монгол хүний төлөө хийсэн ажлыг хөдөлмөрийн яамны ажлыг олон нийтэд үнэлүүлж, таниулж өгч байгаад талархаж байна.

Иргэн А.Цэрэнтогтох
12
-Маш их баярлалаа. Үнэхээр шагнал авна гэж бодсонгүй, төсөөлж ч байсангүй. Хоёр хоногийн өмнө нь өөрийгөө танай сониноос зохион байгуулж байгаа “Хүмүүнлэгийн үйлстэн-15”-ийн нэгээр шалгарснаа мэдсэн. Одоо биеийн байдал маань маш сайжирсан. Арьс таталдах, загтнахыг эс тооцвол бие маань маш сайн байна. Сар болгон эмчилгээнд явж байгаа. Эмч нар дахин хагалгаа хийж магадгүй гэсэн. Гэхдээ хагалгаа хийх эсэхийг жилийн дараа шийдэх юм шиг байна лээ. Амь нас маань дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад сайхан сэтгэлт монголчууд маань аян өрнүүлж, эмчилгээний зардлыг маань цуглуулсан. Анх үүнийг сонсоод үнэхээр их баярласан, одоо ч гэсэн баярлаж явдаг.
Надад сайхан сэтгэлээр тусалсан бүх хүмүүст баярлалаа. Үүнээс өөр хэлэх үг олдохгүй юм. Миний хувьд тухайн үед яг юу болсон талаар огт санадаггүй. Налайх дүүргээс хотод нүүгээд ирчихсэн. Би сургуульдаа яваад, аав ажил хийдэг. Харин ээж маань дүүг хараад гэртээ байдаг. Би сургуулиа төгсөөд барилгачин болно. Монголдоо их зүйлийг хийж, бүтээхийг хүсч байна. Шилдэг “Хүмүүнлэгийн 15 үйлстэн”-ий нэгээр нэрлэсэн “Өглөөний сонин”-ы хамт олонд баярлалаа.

“Мөрөөдлийн элч” ТББ-ын тэргүүн Д.Индра
13
“Өглөөний сонин”-ы хамт олноос олон нийтийн санал асуулгаар 2015 оны “Хүмүүнлэгийн үйлстэн”-ээр тодруулжээ. Одоогоос хоёр жилийн өмнө Солонгос улсад ажиллаж, амьдарч буй залуус нэгдэн “Мөрөөдлийн элч” ТББ байгуулж нийгмийн сайн сайхны төлөө олон сайхан хүмүүнлэгийн ажил хийсээр ирсэн билээ. Хар ажил хийж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа хэдий ч бусдын сайн сайхны төлөө нэгдсэн хамт олны минь сэтгэлийг ийнхүү үнэлсэнд баяртай байна. Мөн “НЭГ ЦЭЦЭГ- НЭГ АМЬДРАЛ” сайн үйлсийн аяныг онцолж хандив өгч зүрх сэтгэлээрээ байсан бүх найзууддаа баярлалаа. Олон сайхан хүмүүсийн буянаар гурван хүүхдийн ээжийг амийг аварч энэхүү аянаа амжилттай дуусгана гэдэгтээ итгэлтэй байна. “Мөрөөдлийн элч” ТББ-ын нийт 200 гаруй гишүүддээ баяр хүргэе. Амьдрал бол тэмцэл гэхдээ хайрлахуйн тэмцэл, хэн уучилж, хайрлаж энэрч чадна тэр эцэстээ ялдаг. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!

“МАКС” группын ерөнхийлөгч С.Ганбаатар
14
-Үнэхээр их баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд манай “МАКС” групп бусдын төлөө сэтгэл гарган ажилласаар ирсэн. Цаашид ч гэсэн гаргах болно. Бид эцэг, эхгүй өнчин олон хүүхдэд хадгаламж нээж өгч байна. Энэхүү ажлаа цаашид ч гэсэн үргэлжлүүлнэ. Бусдын төлөө сэтгэл гаргана, миний хамт олон болон үр хүүхдүүд маань сайн үйлсийг маань үргэлжлүүлэх байх. Ер нь өнөөгийн нийгэмд хөл тавихад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна.
Тэр олон хүүхдүүдэд данс нээгээд тус бүрт нь 500 мянган төгрөг хийгээд өгчихөд амьдралд жаахан ч гэсэн итгэл бий болох юм болов уу гэж бодож байна. Болж, бүтэж байгаа хүмүүс л бусдынхаа төлөө сэтгэл гаргахгүй бол болж, бүтэхгүй хүмүүс яаж сэтгэл гаргах вэ дээ. Тиймээс л бид бусдын төлөө сэтгэл гаргадаг юм. Ирэх ондоо хүн бүр аз хиймортой, айл болгонд инээд хөөр цалгиж байх болтугай.

“Итгэл” сангийн гүйцэтгэх захирал Х.Болдбаатар
15
-Манай улсад хамгийн их тулгамдаж байгаа өвчин бол хорт хавдар байдаг юм билээ. Тиймээс манай хамт олон үүний эсрэг өчүүхэн ч гэсэн ажлыг хийж бүтээхийг хүссэн. Улмаар 2010 оноос хойш нийслэлийн есөн дүүрэг 21 аймагт 121 ортой хөнгөвчлөх эмчилгээний тасаг нээгээд байна. Хорт хавдар тусчихаад эцсийнхээ шатанд орчихсон хүнд өвчтэй тэр бүх хүнд боломж олгох үүднээс тасгаа нээсэн. Үүнээс гадна 300 гаруй эмч, сувилагчийг гадаадад сургаж, мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Ганц гадаадад ч гэлтгүй эх орондоо хүртэл сургалт зохион байгуулсан. Тухайлбал, Эх, нялхасын эмнэлгийн нярайн тасагт нэлээн их хэмжээний тоног төхөөрөмжөөр тусалсан. Учир нь энэхүү өвчинтэй яаж тэмцэх, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг л түгээх зорилготой. Нөгөөтэйгүүр Монгол Улсын тэргүүн хатагтай хүн нэг ч гэсэн иргэдийнхээ төлөө үйл ажиллагаа хийж байх ёстой. Тэр ч утгаараа энэхүү үйл ажиллагааг хийж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан
16
-Өдөр тутмын “Өглөөний сонин”-оос зохион байгуулсан санал асуулгад оролцож, шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарсандаа баяртай байна. Сүхбаатар дүүрэг маань сүүлийн жилүүдэд багагүй ажлыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн төсвөөр хоёр цэцэрлэг барьж, байгуулсан.
Хүүхдүүдийнхээ төлөө хөрөнгө оруулалт хийсэн ажлыг маань дүгнэж, үнэлсэнд баярлалаа. Энэхүү ажилд гар бие оролцсон бүх хүмүүст талархаж байна.

“Байгальд ээлтэй технологи” ТББ-ын дарга Д.Сэржбүдээ
17
-Утаагүй зуухтай байхад санаа зовох нь Монгол хүний хамгийн их бодож байгаа эмзэг зүйл. Тиймээс энэхүү асуудлыг бид санаа зовж, энэ утаатай яаж тэмцэх вэ гэдэгт гарц хайсан. Үүнийхээ үр дүнд дэвшилтэд технологийн зуухыг нээж, утаатай тэмцэх боломжтой гэдгийг олж харсан. 100 гаруй удаагийн туршилтаар гарч ирсэн. Таван жилийн хөдөлмөр орсон юм. Энэхүү “Нүүдэлчин” зуухыг гэр хорооллын иргэдэд тавьж өгсөн. Зуух маань БНХАУ-ын бүхий л стандарт, шаардлагыг хангасан. Хятадын стандарт гэдэг бол дэлхийн стандарт юм. Гэхдээ энэхүү технологи нь Хятадаас авсан технологи биш. Монголынхоо уламжлалт гэр зуухыг хийжүүлэх санааг манай “Эко ресурс”-ийн хамт олон гаргаж ирсэн. Улмаар оюуны өмчөөр баталгаажуулсан. Гурван жилийн турш гэр хороололд туршсаны үндсэн дээр гаргаж ирсэн.
Тийм ч учраас бодитой, хийсэн ажилтай үр дүн гарсан учраас ам бардам нийслэлийн утааг бууруулах бус ор мөргүй арилгах боломжийг нээж өгсөн гэдгээ хэлэх байна. Бидний ажлыг эхнээс нь дэмжиж тусалсан Л.Нинжжамц захиралтай “Өглөөний сонин”-ы хамт олонд баярлаж байна. Ирэх жилийн ажилд тань өндөр амжилтыг хүсч байна, сайхан баярлаарай.

Бона Вита эмнэлзүйн нэгдсэн лабораторийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргал
18
-Баярлалаа. Үнэхээр гэнэтийн арга хэмжээ болж байна. Манайх яагаад цахим сүлжээг онцолсон гэхээр орон нутаг, хот ялгаагүй ижил мэдээллийг авах үүрэгтэй. Нэг дороос бүх төрлийн шинжилгээ гэдгийг онцолохыг хүсч байна. Тухайлбал, хөдөө тэр бүр нэг дор олон шинжилгээ өгөх боломжгүй байдаг. Үүнийг хөдөө орон нутгийнхан авах боломж бүрдсэн гэдэг нь өндөр ач холбогдолтой юм.

Мобиком корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг
Манай корпораци маш олон төслийг энэ онд хэрэгжүүлсэн. Үүний нэг нь сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн орчинг сайжруулах төсөл байгаа. Энэ удаад долоон аймгийн нийт 22 суманд энэхүү төслөө хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 15 мянга гаруй багш, сурагчид хотод байгаа юм шиг эрүүл ахуйн ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломжтой болсон. Үүгээрээ янз бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх, хот болон хөдөөгийн ялгааг арилгах үр дүнтэй. Ирэх жилээс үүнийгээ үргэлжлүүлнэ. Хамтарч ажилласан бүх хүмүүс, албан байгууллагадаа баярлалаа.

Сэтгүүлч Д.Наранцогт
-Юуны өмнө танай сонины хамт олон болон уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Иргэдийн санал асуулгаар шилдэг хүмүүнлэгийн үйлстэнгээр тодорлоо. Зөвхөн миний хийж байгаа ажил биш дээр нь надтай хамтран ажилладаг Монгол туургатнууддаа баярлалаа. Гол нь энэхүү шагналыг авахад сэтгүүлч гэх мэргэжлээр маань намайг дуудсанд баярлаж байна. Сайн дурын ажлын төлөө зургаа, долоон жил ажилласан. Анх удаа ийм хүндтэй шагнал авахдаа сэтгүүлч гэх мартагдах шахсан мэргэжлээрээ дуудуулж тайзан дээр гарлаа. Сэтгүүлчид бид аливаа зүйлийн манлайд нь явдаг гэдгийг хүн бүр мэднэ. Шагнал хүртсэн хүмүүсийн цөөнгүй хэсэг нь сэтгүүлчид байна.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа
Миний хувьд 2015 оны шилдэг “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч”-ээр шалгарсан байна.
Уг нь шагнуулах гэж ажил хийгээгүй л юм. Гэхдээ нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлсэн ард түмэн, “Өглөөний сонин”-ы хамт олон болон шагнал гардуулсан Ц.Нямдорж гишүүн­­дээ баярлалаа. Даш­­рамд хэлэхэд элэгний С вирусын эм маань Солонгосын Инчон хотын олон улсын нисэх онгоцны буудалд иржээ. Яамныхан маань шуурхай ажиллаад ондоо багтаагаад эздэд нь хүргээрэй.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
-Ер нь шилдэг бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажилтан, тууштай улстөрчийг ард түмний санал асуулгаар гаргаж ирж байгаа нь таатай санагдлаа. Шагнал авч байгаа хүмүүс нь бодитой санагдлаа. Дээрээс нь магадгүй Засгийн газрын хийх ёстой ажлыг хийгээд ч байгаа юм шиг. Тэр бүтээн байгуулалтын ажлыг хийж, бизнесийнхнийг урамшуулж байна гэдэг үнэхээр том урамшуулал юм. Шалгаруулалт их шударга болсон юм шиг санагдсан. Үүнийг жил бүр зохион байгуулж, илүү олон хүнийг гаргаж ирэх хэрэгтэй. Та бүхний ажилд амжилт хүсч байна. Таван сэтгүүлч энэхүү шагналыг хүртсэн нь баяртай байна. Сэтгүүлчид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шилдэг бүтээн байгуулалт авсан компаниудаараа үнэхээр бахархаж байна. Монголчууд юм хийж чаддаг болсон байна.

25 дугаар суваг телевизийн гүйцэтгэх захирал А.Энхзул
-Юуны өмнө маш их баяртай байна. “Өглөөний сонин”-ыхон ийм сайхан үйл хэргийг санаачилж, манай “1000 төгрөг” аян түрүүлсэнд маш их баяртай байна. Сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Яг үнэнийг хэлэхэд ийм арга хэмжээ болж байгааг мэдээгүй. Манай телевизийн хамт олон шинэ жилийн үйл ажиллагаа, ирэх оныхоо төлөвлөгөө зэргээ гаргаж маш их завгүй байлаа. Өчигдөр утасдаад хэлэхэд нь үнэхээр их баярласан. Бид өөрсдөө ч мэдээгүй явж байгаад ийм том шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Бид “1000 төгрөг” аянаа эхэлж байхад долоохон хоногийн хугацаанд 110 сая төгрөг цуглуулахад бага зэрэг айдастай байсан л даа. Байж боломгүй зүйл мэт санагдаж байлаа. Учир нь, хүн бүрээс 1000 төгрөг гуйж байгаа зүйл болохоор. Тэгтэл аян маань үнэхээр олны дэмжлэгтэйгээр сайхан өрнөж, иргэд тэр бяцхан хүүхдүүдэд сэтгэл зүрхээ зориулсны хүчинд 170 сая төгрөгийг цуглуулж чадсан. Ийм их мөнгө цуглана гэж бодож байгаагүй учраас илүү мөнгөөр нь Түлэнхийн төвтэй ярилцаад дахин төхөөрөмж авч өгөхөөр болсон. Үүндээ бид маш их баяртай байна. Хүмүүс маань тайлангаа тавихгүй байна гэж бодож магадгүй.
Гэхдээ Түлэнхийн төв чинь улсын байгууллага. Энэ ч утгаараа удирдлагуудтайгаа зөвлөлдсөний эцэст саяхан бидэнд хариу өгсөн. Гурван сарын дараа төхөөрөмж маань ирнэ. Тэр үед тайлангаа тавих болно. Ард түмний маань дэмжлэггүйгээр энэ том төслийг хэрэгжүүлж чадахгүй байсан. Монголын маань ард түмэн үнэхээр халуун сэтгэлтэй, нэгдэх үедээ нэгдэж чаддаг гэдгийг л хэлэх байна даа. Энэ шагнал бол ганц манай шагнал биш энэхүү аянд сэтгэл зүрхээ зориулсан бүх хүний шагнал юм шүү.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car