Дуучин Б.Хонгор гэхээр нүдээрээ инээсэн залуу уран бүтээлч бидний санаанд бууна.
Хэсэгтээ урд хөршид суралцаж байсан дуучин залуу маань нутагтаа эргэн ирлээ хэмээн мэдээлэгдэж байсан ч тэрээр одоохондоо нам гүмхэн л байна.
Магадгүй дуучин залуу маань бизнест хүч үзэхээр бэлтгэж байгаа ч юм билүү. Энэ талаарх мэдээлэл ч өмнө нь цацагдаж л байсан юм.
Хувийн амьдралаа цэгцэлчихээд уран бүтээлдээ эргэн орох юм байлгүй, түүнчлэн дуучин Б.Хонгор Бээжинд суралцаж байх хугацаандаа өөртэйгээ нэлээд төстэй эгдүүтэй хүүхэлдэй худалдаж авсан гэнэ.
Өнөөх хайрт хүүхэлдэйгээ өөрийнхөө өрөөндөө нандигнан залсан юм билээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.