antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 24, 2015 Comments are off

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн лалын бүгд найрамдах Иран улсад албан ёсны айлчлал хийж байна

нийтлэсэн Admin
MPA-PHOTO-4136-300x200
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн сайд М.Ж.Зарифын урилгаар 2015 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Лалын Бүгд Найрамдах Иран Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифтай албан ёсны хэлэлцээ хийж, Төв Банкны дэд Ерөнхийлөгч Голамали Камяб, Хөдөө аж ахуйн сайд Мохаммед Ходжати, Газрын тосны сайд Бижан Занганех нартай мөн монголч эрдэмтэн нартай уулзав.
151224-2-300x200
Албан ёсны яриа, хэлэлцээний үеэр Иран Улстай хоёр талын улсa төрийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Түүнчилэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Ираны холбогдох байгууллагагуудтай хамтран хэрэгжүүлж буй Ил Хаант Улсын түүх, соёлтой шууд холбогдох түүхэн сурвалжуудын судалгааны ажлын талаар хэлэлцэж Монголын боловсон хүчнийг ЛБНИУ-д бэлтгэх асуудлаар ярилцав.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car