antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 Comments are off

Ард түмнээ залилсан МАН-ыг сонгуульд оруулахгүй байх ял онооё

нийтлэсэн Admin

Амласнаа биелүүлэхгүй бол худалч болж таарна. Бүр зориуд санаатайгаар хуурч мэхэлсэн бол залилан болно. Залилан хийсэн бол Эрүүгийн хуулиар шийтгэгдэх нь дамжиггүй. Харин Монголын ард түмнийг нийтээр нь залилбал ямар ял оноодог юм бол. Манайхан голлох хоёр нам гээд АН, МАН-д (сонгуульд орохдоо МАХН нэртэй байсан) олонхи нь саналаа өгсөн.

Одоо нэгэнт МАН-ынхан “Дээд шүүхээс МАХН нэрийг авсан Н.Энхбаярын намыг сонгуульд орсон МАХН нэртэй андуурав. Бид нэрээ сольсон” гээд байгаа. Тэгэхээр цаашид сонгуульд орсон нэрээр нь биш одоо авсан МАН нэрээр нь нэрлээд явчихъя.

Өнгөрсөн сонгуулиар тэд хэрхэн амлалт өгч байсныг нэхэн саная. Эхлээд Ардчилсан нам нэг сая төгрөг өгөх боломжтой гэж амласан. Тухайн үед одоогийн Ардын намыг удирдаж байсан С.Баяр “Ардчилсан намын энэ амлалт биелэх бололцоогүй” гэж хэлсэн ч дараа нь өрсөлдөгч намаасаа ахиулж дуугарсан. Тэгээд л 1.5 саяыг өгөх боломжтой юм байна гээд амлалтаа олон нийтэд зарлаж, нэмэлт мөрийн хөтөлбөр хийж байгаад оруулсан. Манайхан яахав дээ хуурагдаж, хууртаж сураагүй биш арай ахиу амласан нь эднийх гээд нөгөө МАН-даа саналаа өгчихсөн. Сонгуулийн өмнө 1.5 саяын батламж тараагаад сүйд болсон. Түүнийх нь сургаар хүмүүс харилцан мөнгө зээлэлцэж эхэлсэн сураг гарч байлаа. Бүр “1.5 саяа авахаараа өгнө” гээд айлаас хэдэн мал авчихсан хүнтэй ч таарч байсан. Зарим нь гэр худалдаж авна л гэнэ. Хөгшчүүл бүр итгээд “Манай нам ийм батламж өгчихөөд арай ч худал ярина гэж байхгүй” гэж ирээд л авдрынхаа хөндий рүү хадагт ороогоод нандигнаад хийчихсэн. Энэ мэтээр янз янзын л төлөвлөгөө зохиосон байгаа юм. Тэгээд мэдээж балрахгүй юу. Нөгөө сонгууль ч болж, МАН нь ч ялж, амласныг нь ард түмэн алгаа тосоод, горьдоод хүлээдэг юм байна. Сардаа 21 мянгаар нь цувуулж өгөхгүй бол бөөндөж өгөхөөр инфляц хөөрөгдөнө гэх мэтийн баахан тайлбар боллоо. Одоо сар бүр 21 мянга өгч байна. Тэрнийх нь төлөө эх захгүй дугаарлаж зогсоно. Үнэндээ ядуу ард түмнээ доромжилж байгаа хэрэг л дээ. Нөгөө мөрөөдсөн зүйл бүгд дашийншог. Бүр харин эсрэгээр сардаа нэг архидах боломж олгож байна. Одоо бол тэр 21 мянгыг нь хүмүүс архины мөнгө гээд нэрлээд сурчихаж. Ойр зуур хоол авдаг зарим нэг айл байдаг л байх. Өөр юунд хэрэглэх юм. Үнэндээ амьдрал ядуудаа гутасан, арчаагүй зарим нь өнөөхөө аваад уучихдаг. 21 мянгаараа архи авч ууснаас болж ямар ч их гэмт хэрэг гарав. Сүүлийн үед гэмт хэрэг өссөн нь энэнтэй ч холбоотой байх шүү.

Сонгууль хүртэл өгч амжих уу, энэ мөнгөө. Хөдөө орон нутагт явж байхад 1.5 саяа бөөнөөр нь авмаар байна гэж хэлэх хүн олон таардаг.

Ямар ялагдсан Ардчилсан намаас нэхэлтэй нь биш. Амлалтыг нь бага байна гэж голж ялагдуулчихаад юу ч ярилтай билээ. Ер нь АН хариуцлага хүлээхгүй байж болно. Яагаад гэвэл эрх бариагүй учраас. Хамтарсан Засгийн газарт нь хулгайгаар орно уу, хулхидаж орсон уу хамаа алга. Нэгэнт цөөнх юм чинь ялсан намаас нь л хариуцлагаа нэхэж таарна.

Германд Христосын ардчилсан нам, Социал демократ нам хоёр бараг л ээлжилж засаг барьж ирлээ. Цөөхөн суудлын зөрүүтэйгээр ялж, ялагдаж ирсэн. Тэр дунд нь Ногоон нам бас хэд гурван суудал зулгаачихна. Тэгээд засаг байгуулж хүрэхгүй болохоороо Ногоон намтайгаа хамтарсан засаг байгуулчихна. Өнөөх нь ч алинтай ч хамаагүй хамтраад засаг байгуулчихдаг жишиг бий л дээ. Гэлээ гээд Ногоон намаас хэн ч хариуцлага нэхдэггүй. Эрх баригч буюу ялсан намаас нэхдэг. Тиймээс АН-аас биш олонхийн санал авсан Ардын намаас амлалтыг нь нэхэх эрхтэй. Яагаад гэвэл энэ амлалтад л хууртаж саналаа өгсөн шүү дээ, монголчууд.

Ардын нам 1.5 сая төгрөгөө бэлнээр нь өгөх ёстой. Өгч чадахгүй бол сонгуульд оролцохгүй нэрээ тат. Ийм улс төрийн соёл, ёс суртахуунтай болох хэрэгтэй юм. Одоо бол 21 мянга гэж үзээд л янз бүрээр нөгөө мөнгийг нь цувуулж өгсөн болж байна. Хүний хөгжлийн сан байгуулж зувчуулаад яах гээв. Нэг иргэнийг нөгөө иргэн ингээд залилсан бол аль хэдийнэ өнөөх хэцүү нэртийн хаалга татчихсан байхгүй юу. Харин нийтээр нь ард түмнээ хуурсан нэг том нам ямар ял хүлээдэг юм бол. Шударга ёс гэж байдаг юм бол хариуцлага хүлээх л ёстой. Одоо ард түмэн тэр 1.5 саяа бэлнээр бөөнөөр нь авъя гэхс нэхэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгуульд оролцуулахгүй гээд гэдийчихье. Сонгууль ч ойртож байна. Аль системээр явах нь намуудад л ашигтай болохоос маньд ямар падтай ч биш. Өмнөх амлалтыг нь авч л байж салъя. Ер нь Сонгуулийн ерөнхий хороо гэж бэлгэдлийн чанартай байгууллага байдаг. Тэр газрыг ч ажилтай болгож амлалтаа биелүүлээгүй намтай хариуцлага тооцож сонгуульд оруулахгүй байдаг болгоё. Эрх биш тэгвэл дахиж ард түмнээ ингэж хуурч хулхидахаа болих биз. Сонгууль болоход бага хугацаа үлдлээ.

Хуурагдаж дуусахгүй ард түмэн юм. Хуурч ч ханахгүй нам засаг юмаа гэж араас нь гонгинохгүй болмоор байна шүү дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car